
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 28 /DW/. Манай гараг дэлхийн 2025-2029 оны хугацаан дахь дулаарлын дундаж хэмжээ Цельсийн 1.5 хэмээс давах магадлал 70 хувьтай байна гэж НҮБ мэдэгджээ. Ингэснээрурьд хожид үзэгдээгүйгээр дулаарах үйл явц үргэлжлэх төлөвтэй байна.
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ танилцуулсан тайланд дурдсанаар, 2023, 2024 онд түүхэн дэх хамгийн халуун жилүүд тохиосны дараа дээр дурдсан үзүүлэлтүүд бүртгэгдэх ажээ.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ко Барретт хэлэхдээ, сүүлийн 10 жил бол түүхэн дэх хамгийн дулаан он жилүүд байсан бөгөөд цаашдаа эл байдал үргэлжлэх төлөвтэй байна гэлээ. Улмаар эдийн засаг, өдөр тутмын амьдрал, экологийн тогтолцоо болон манай гарагт үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдэнэ гэдгийг тэрбээр сэрэмжлүүлжээ.
Дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээс доогуур байлгах зорилгоор 2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрийн дагуу 1.5 хэмд барих зорилтыг дэвшүүлсэн юм. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлдөг хүлэмжийн хий болох нүүрстөрөгчийн давхар ислийг /CO2/ ялгаруулдаг нүүрс, газрын тос, байгалийн хийг үйлдвэрлэлийн хэрэгцээнд шатааж эхлэхээс өмнөх 1850-1900 оны дундаж үзүүлэлттэй уялдуулан тооцсон билээ.
Харин өдгөө CO2-ын ялгарлын түвшин нэмэгдсээр байгаа тул 1.5 хэмийн зорилтыг биелүүлэх боломжгүй болж байна гэж үзэж буй уур амьсгал судлаачид улам олон болж байна. ДЦУБ-ын тооцоогоор, 2025-2029 оны хооронд дэлхийн гадаргын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температураас 1.2-1.9 хэмээр илүү байх төлөвтэй байна
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
Энэ яахав дээ байгалийн шалгарал явагдах төдий. Одоо дэлхийг хамарсан дайн байлдаан болоод байвал харин зогсож мэднэ.
Дэлхийн хүн ам огцом цөөрвөл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зогсож магадгүй.
Газрын тосны олборлолт, уул уурхайн олборлолт, нүүрс шатахуун байгалийн хийн хэрэглээ, аж үйлдвэрлэл, хог хаягдал, агаар хөрсний бохирдол, ойн модны хэрэглээ усны хэрэглээ, хүн амын өсөлт, хотжилт нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт цөлжилт хуурайшилтийг үүсгэж байна.
дэлхийн арьс нэмгэрсэ газраар зад тусан дотроосоо дэлбэрч халуун хайлмагиййн уур ус ялзлан түлж хүн төрөлхтөн аюулд орно
Dear Folks Climate Change is hoax period If there is tobacco and cotton products causing it period Before french revolution America First .Kleptocracy is slavery period Conflict of kleptocrats is going on. Democracy never depends on geography.Freedom and justice forever With respect Legendary warrior
хар нүхний ам руу татагдан орж байхад дулаарлг тогтоон барих вэ дэлхий дотроосоо зад дэлбэрэн халуун ус ууранд ялз түлэгдэу үхнэ
Уугуул индианчууд 13 мянган жил байгалийн хуулийг дагаж мөрдөж амьдарсан мундаг үндэстэн.
Хөгжлийн галт тэргэнд суугаад хүн төрөлхтөн мөхөл рүүгээ хурдацтай явж байна гэсэн үг үү?
үнэн хөгжинө шаьар олон давхрг шавна хотууд дэлхийн тө цэгүүдийг алдагдуулж далжиануулсаар тэнхлэгээс гаргаж соронзон орон хазайсан экватраар цүлхийсэн байх маш их төмрийн овоолго соронзон голчид нөлөөлсөн наранд татагдахад төмөр овоолго нөлөөлсөн дэлхийн тэгш байдалтай эргэхэд ашигт малтмалын турхмаал байдал анх үүсэхэд мөлгөр байсан дэлхий одоо арзгар адармаг болж хувирсан нь нөлөөлсөн
Дэлхийн дулаарал зогсолтгүй нэмэгдээд байвал манай оркууд хаашаа харж үхнэ ээ?
Газрын тосны олборлолт, уул уурхайн олборлолт нүүрс шатааж уран ухах аж үйлдвэрлэл хүсдэг мояачууд үхсэн цагт дэлхий сайхан болно.
Оргүй цаасан мөнгөний төлөө эх дэлхийгээ бохирдуулж сүйтгэж байгаа нь маш харамсалтай.
Баыгалийн жамыг хүн гэж өчүүхэн амьтан яаж ч чадахгүй.