
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 28 /The Daily Telegraph/. Их Британийн “VX4” загварын анхны “нисдэг такси”-г туршжээ. Энэхүү таксиг ойрын жилүүдэд зорчигч тээвэрт ашиглахаар төлөвлөж байна.
“Vertical Aerospace” компанид зохион бүтээсэн уг цахилгаан хөдөлгүүрт онгоцыг Английн баруун өмнөд нутгийн Котсуолдс мужийн дээгүүр нисгэж туршсан ба орон нутгийн нисэх онгоцны буудлын зурвасаас хөөргөжээ. “VX4” нисдэг тэрэг шиг эгц дээшээ хөөрч, буудаг байна. Харин дараагийн удаад VX4-ын эгц дээшээ хөөрөх чадварыг турших ажээ.
“Vertical Aerospace” бол хотын дүүргүүд дотор болон хот хооронд зорчигч тээвэрлэх зориулалттай, дуу чимээ багатай, байгальд хор нөлөөгүй “нисдэг такси”-г хөгжүүлдэг компаниудын нэг юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
нисдэг такси эрсдэлтэй. Хичнээн хүнийг үхүүлэх бол.
ЗХУ-ын үед дайны үед гарсан давхар далавчтай кукурузник -- царцаа ногоон чинь одоо хүртэл ниссээр байна аймаг бүрт авч өгч гурван зуун ки-т байгаа алсын сумд руу нисгэж өгөөчээ социализмын үед долоо хоногт хоёр нисдэг хэзээ сумууд онгоцтой болох юм бэ
Нисдэг таксинд агаарт зам гэж байхгүй учраас олон юм мөргөнө ! цахилгааны нэг шон мөргөхөд л будаа ! Би нэг сууж үзсэн шүү
Нисдэг таксинд агаарт зам гэж байхгүй учраас олон юм мөргөнө ! цахилгааны нэг шон мөргөхөд л будаа ! Би нэг сууж үзсэн шүү