
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 28 /TASS/. Канад улс АНУ-ын бүрэлдэхүүнд орвол “Алтан дээвэр” (Golden Dome) пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Канадын тал манай “Алтан дээвэр” системд нэгдэхийг ихэд хүсэж байгаа. Хэрвээ тэд бие даасан улс хэвээр үлдвэл үүний өртөг нь 61 тэрбум доллар болно. Харин 51 дэх муж улс болж нэгдвэл энэ зардлыг тэглэнэ гэдгийг би хэлсэн” гэж Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичсэн байна. Түүний хэлснээр, Канадын тал энэ саналыг судалж байгаа аж.
Пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” (Golden Dome) нэртэй шинэ цогцолборыг байгуулах шийдвэр гаргаснаа Д.Трамп энэ сарын 20-нд мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа уг төсөлд 175 тэрбум ам.доллар зориулахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Оросууд пэтриотыг нь украйнд асуудалгүй кинжалдаж байхад анус үхсэн ацаараа “Алтан дээвэр”дэхийн,орешникийг бол бүр барахгүй нь мэдээж,ануст ч бас "боржуур" сольдог шиг бизнес хийдэг баагийнууд байдаг л юм бна
За яахвээ... израйлийн Iron dome-ийн сайжруулсан хувилбар л гээд байгаа... iron dome-ийг израйль ганцаараа хийгээгүй юм аа. АНУ туслаж байж хийсэн. за харж л байя. гол нь үүнийг нь нэвтлэх боломж байсаар байна. Хэт хурдан пуужинг яаж ч зогсоож чадахгүй...эд нар солирыг зогсоож чадахгүйтэй л адил. Хэт халуун бие бас юунд ч баригдаж харагдахгүй. тиймээс, энэ мэт их үнэтэй систем нь нөгөө хуучин хэдэн уламжлалт пуужинг л зогсоох юм. гэхдээ яахав оргүйгээс дээр л байх. Мартаснаас манайх УБ-г тойруулаад бас нэг иймэрхүү dome бас бий шүү. Хэдэн пуужин.