Одоогийн байдлаар 1,1 сая гаруй мөргөлчид ирэх долоо хоногт болох хаж мөргөлд оролцохоор Саудын Арабад хүрэлцэн ирээд байна гэж тус улсын Паспортын хэрэг эрхэлсэн удирдах газар өчигдөр мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар, даваа гаргийн байдлаар Саудын Арабад 1 102 469 мөргөлчин ирснээс 1 сая гаруй нь агаарын тээврээр, 53 мянган нь хуурай замаар, 4 мянга нь хөлөг онгоцоор ирсэн байна.
Саудын Арабын хэвлэлийн агентлагийн /SPA/ мэдээлснээр, мөргөлчдийг хилээр саадгүй нэвтрүүлэхийн тулд бүх боомтыг хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглож, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнууд олон хэлээр үйлчилж байна.
Тус улсын Мэдээллийн сайд Салман аль-Доссари хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, мөргөлчдийн аюулгүй байдал, тав тухад нөлөөлөх ямарваа зөрчлийг гаргуулахгүй, таслан зогсооно гэлээ. Хаж мөргөлийн асуудал эрхэлсэн сайд, доктор Тафик аль-Рабиа-гийн хэлснээр, өнгөрсөн оны мөргөл дууссан даруйд энэ удаагийн мөргөлд бэлтгэх ажил эхэлсэн байна. Уг ажлыг “Хоёр ариун шүтээний зочид” хөтөлбөрийн хүрээнд Хаж мөргөлийн тусгай газар хариуцаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь “Саудын Арабын алсын хараа-2030” үндэсний стратегийн хөтөлбөрийн нэгэн хэсэг юм. Аль-Рабиа цааш нь хэлэхдээ, мөргөлчдийг нэвтрүүлэх үйл явцыг хялбаршуулахад ихээхэн дэвшил гарсныг дурдсан байна.
Тухайлбал, тухайн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдээллийг агуулсан Nusuk гэдэг цахим картыг нэвтрүүлжээ. Уг картыг мөргөлчид ба үйлчилгээний ажилтнууд болох 1,4 сая хүнд олгосон бол Nusuk аппликейшнийг дэлхий даяар 20 сая орчим хүн татаж аваад байна.
Эрүүл мэндийн сайд Фахад аль-Жаладжел-ийн ярьснаар, эрүүл ахуйн нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд энэ удаагийн мөргөлийн үеэр 3 том эмнэлэг, түргэн тусламжийн 900 автомашин, 7500 гаруй эмнэлгийн ажилтан үйлчлэх ажээ. Тээвэр, ложистикийн сайд Салех аль-Жассер хэлэхдээ, мөргөлчдийг чанд хуваарийн дагуу ариун газруудад хүргэнэ гэдгийг онцлоод, зөвхөн мөргөлийн үеэр ажилладаг метроны Машааир аль-Мукаддаса шугамын галт тэрэгний нэг цуваагаар 3 мянган хүнийг, цагт 72 мянган хүнийг тээвэрлэнэ гэдгийг дурдав. Энэ онд Казахстанаас хаж мөргөлд оролцохоор 4500 хүн явжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 10 сарын 21,
2026
Сэтгэгдэл15
References: Legiano Casino Alternative http://maps.google.bf/
References: Lollybet Promo Code https://auth.globus.org/v2/web/logout?redirect_uri=https://lollybet.com.de&redirect_name=softwarepair.com
References: Lollybet Casino Lizenz http://www.liveinternet.ru/
References: Sugar Hill Casino Auszahlung s3.amazonaws.com
References: Zet Casino Bonus ohne Einzahlung freesexcams69.chaturbate.com
References: Truefortune Casino Einzahlung https://s3.amazonaws.com/
References: %random_anchor_text% https://yu856.com/home.php?mod=space&uid=3428274
References: Löwen Play Casino Test https://nas.a2data.cn/
References: Candy96 casino login jobszimbabwe.co.zw
References: Rolletto Casino Einzahlung https://www.gaiaonline.com/gaia/redirect.php?r=https://clicabio.com/eviedca584
References: Candy96 sign up bonus https://career.abuissa.com/employer/candy96-app-ios-android-review-for-australia-2026
References: Candy96 Casino no deposit bonus codes spin.org.pk
References: Candy96 promotions guilairo520.gain.tw
References: Mobile dealer casino australia iphone pokies australia
References: Payid pokies bonus codes https://oiaedu.com/