
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон нэр бүхий иргэдээс “Тамгагүй төр буюу Монгол хаан жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн” гэх ор үндэсгүй худал мэдээллийг түгээж байгаад няцаалт хийж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн хугацаанд “Монгол хаан” төсөлд ямар нэг байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёл, урлагийг хөгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эх орноо Олон улсад эергээр сурталчилж буй мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн театр, чуулгуудыг тодорхой түвшинд бодлогоор дэмжин ажилладаг.
Энэ хүрээнд “Монгол хаан” төсөлд бодлогын дэмжлэг үзүүлж ажилласан ба 350 сая ам.доллар буюу ССАЖЗЯ-ны хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл илт худал буюу ямар ч боломжгүй болохыг дахин мэдэгдэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан цагаасаа монголчуудын эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх, соёлын өв, түүхэн дурсгалуудаа хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүх нийтийн соёлын боловсролыг сайжруулах чиглэлд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэхүү зорилгынхоо төлөө тууштай ажилласаар байх болно.
Иймд ард иргэд Та бүхнийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, улс төрийн зорилго бүхий илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
Сэтгэгдэл11
Тэгээд хаанаас санхүүжсэн юм Зүгээр л хэлчихээч Төсвөөс үү. гадаадад орлого их олсон байх ятатвар төлсөн үү
Бээжингээс санхүүжүүлсэн
Тийм байхаа өө. Арай ч тийм юм байна гэж юу байхав гэж бодож бсн юм. Үянга (гадаад нөхөртэй) риелтор их л улайрч байна даа… Баатар бол реклам (өөрийн ажил нь юм даа) байж болно Гэхдээ Арай ч Луйварчин биш ! Мэднэ л дээ. Ухаалаг дөлгөөн (добрый) залуухан хүү байсан. Аливаа ажилд сэтгэлээрээ ханддаг оператор залуу бсн. Амжилт хүсье ! Regards from old pale of John Man & Timberlake Wertenbaker
Тийм байхаа өө. Арай ч тийм юм байна гэж юу байхав гэж бодож бсн юм. Үянга (гадаад нөхөртэй) риелтор их л улайрч байна даа… Баатар бол реклам (өөрийн ажил нь юм даа) байж болно Гэхдээ Арай ч Луйварчин биш ! Мэднэ л дээ. Ухаалаг дөлгөөн (добрый) залуухан хүү байсан. Аливаа ажилд сэтгэлээрээ ханддаг оператор залуу бсн. Амжилт хүсье ! Regards from old pale of John Man & Timberlake Wertenbaker
350сая доллар гэхээр больж үз. Бүхэл бүтэн нэг 100 мегаваттын цахилгаан станц барих мөнгө байна. Энэ муухай хүүхэн аавтайгаа монголыг цөлмөж байна.
энэ халтар хар хүүхнийг бүгд үзэхгүйм
улсаас 400 тэрбумын зээл авч сайдын суудал авсан гэх. татвар төлөгчдийн мөнгийг тараагаад гэр бүлээрээ шийдчихсэн
тоньюкукийн дурсгалыг сүйтгэчихсэн байнлээ. ямар учиртай юм бээ
Энэ хүүхэн зориуд гадаад улсад зарах гээд тэгсэн байх. Энэ мэт хар тангадын удамтай хар хүүхэнд төрт улсынхаа түүхийг сүйтгүүлж болохгүй.
Тэгээд НУУЦ биш бол хэдээр санхүүжсэн БОЛ
Хэрэггүй ваучир энээ тэрээ!!! Хүнтй хиысэн хөдөлмөрийг өөотөө наагаад явж бдаг