sonin.mn

5-р сарын 25-ны үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Индонезийн парламентын дарга Пуан Махарани нар уулзав.


Ли Чян хэлэхдээ, "Ши Жиньпин дарга болон Прабово Субианто нарын стратегийн удирдлага дор, Хятад, Индонезийн харилцаа үргэлжлэн эрчимтэй хөгжиж байна. Хятад улс Индонезийг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгохыг баримталж, Индонезитэй уламжлалт найрамдалт харилцаагаа хөгжүүлж, бүх талын стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон анхаарч гол асуудалд тууштай дэмжлэг үзүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэсэн байна.


Пуан Махарани хэлэхдээ, хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа нь хоёр орны харилцаа болон хоёр ард түмний найрамдалд чухал ач холбогдолтой юм. Индонезийн парламент нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, энэ онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болон Бандунгийн бага хурлын 70 жилийн ойгоор боломж болгож, өнгөрсөн дээр тулгуурлан ирээдүй зүг урагшилж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын солилцоог бэхжүүлж, хоёр талын худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны харилцааг ахиулан өндөр түвшинд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус авчрахыг хүсэж байна гэжээ.


Г.Бямба