
Өнгөрсөн гурван өдөр /2025.05.23, 24, 25-нд/ зохион байгуулагдсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын заан Б.Бат-Өлзий "Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан" болон "Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан"-д дараалан түрүүлж 11350 оноогоор чансааг тэргүүлж байна. Удаах байрт Улсын начин Э.Батмагнай 10300 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ. Харин аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар чансаа ахиж 8800 оноогоор анх удаа чансааны 4-р байрт Улсын начин Ч.Батчулуунтай зэрэгцлээ. Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.devjee.mn/chansaa эндээс харна уу.
Сэтгэгдэл1
Zodoonchiig darangyilnaa,dahiaj hezee ch deesee garahgyi ee!!