
Тавдугаар сарын 23-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц нар утсаар ярьжээ.
Ши Жиньпин Мерцийг Германы канцлерийн үүрэгт ажлаа эхлүүлсэнд дахин баяр хүргээд, дэлхий дахинд хурдтай өөрчлөлтийг туулж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Хятад-Герман, Хятад-Европын харилцааны стратегийн болон ерөнхий ач холбогдол улам бүр илэрхий болж байна. Эрүүл, тогтвортой Хятад, Германы харилцаа нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй Хятад, Европын бүх салбарын хүлээлттэй нийцэж байна. Германтай бүх талын стратегийн түншлэлийн харилцааны шинэ хуудсыг нээж, Хятад Европын харилцааг шинэ хөгжил рүү удирдан чиглүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд шинэ хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна.Хоёр тал Хятад Европын харилцааны хөгжлийн амжилттай туршлагыг хамтдаа дүгнэж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалж, нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эерэг мессеж өгөх ёстой гэсэн байна.
Фридрих Мерц хэлэхдээ, Хятад бол дэлхийн хамгийн чухал орнуудын нэг юм. Герман, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа гүнзгийрэн, баялаг үр дүнд хүрлээ. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд, дэлхийн эдийн засгийн хоёр том цогцын хувьд Герман, Хятадын хамтын ажиллагаа онцгой чухал ач холбогдолтой. Хятад улстай олон салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нээлттэй, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, шударга худалдааг ахиулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтыг хамтран зохицуулахыг Герман улс хүсэж байна гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0