
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, “Мөнхийн Үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах өглөө” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Молор Трейд ХХК, Вайт Лэйк ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа улсын начин А.Норовт МҮБХ болон гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутаг усныхан зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл1
ene myy zodoonch beh BATELZIIG yzen yadaj baina....chaasid ene beh doroitoh biz!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!