
5-р сарын 22-ны үдээс өмнө, Ази тивийн анхны бүрэн автомат терминал болох Хятадын Шаньдүнгийн Чиндао боомтын автомат терминал дахь гүүрэн краны ганц машины ашиглалтын дундаж үр ашиг цагт 62.62 хайрцагт хүрч, автомат терминалын ачиж буулгах үр ашгийн үзүүлэлтээр13 дахь удаа дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Хятадын Олон Улсын радио энэ тухай: "Энэ он гарснаас хойш, Чиндао боомт нь програм хангамжийн систем, техник хангамжийн тоног төхөөрөмж, үйл явцыг оновчтой болгох зэрэг олон талаар хүчин чармайлт гаргаж, автомат терминалын бие даан боловсруулсан терминалын ухаалаг удирдлага хяналтын систем, тоног төхөөрөмжийн ухаалаг удирдлагын систем нь дэлхийн шинэ дээд амжилтыг тогтооход гол хүчин зүйл болжээ.
Чиндао боомтын автомат терминал нь 2017 оны 12-р сард ачиж буулгах үр ашигийн үзүүлэлтээр анх удаа дэлхийн дээд амжилт тогтоосноос хойш уг терминал сүүлийн 8 жилийн хугацаанд 13 удаа дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Одоогийн байдлаар Чиндао боомтын автомат терминалын технологийн олон ололт амжилтыг дотоод гадаадын олон боомтод амжилттай түгээж, дэлхийн боомтуудын ухаалаг шинэчлэлтэд “Хятад улсын шийдэл”-ийг хангав." гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл0