
Тавдугаар сарын 22-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мэдээлэл хийжээ. Энэ үеэрээ: "Пакистаны баруун хэсэгт орших Балучистан мужийн Хуздар бүсэд 5-р сарын 21-ны өдөр сургуулийн автобус руу чиглэсэн дэлбэрэлтийн хэрэг гарч, дор хаяж 3 хүүхдийг багтаасан 5 хүн амиа алдаж, 38 хүн бэртэж гэмтсэн талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Хятад Улс нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Сургуулийн автобусанд халдсан явдлыг хатуу буруушааж байна. Мөн амь үрэгдэгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийг болгоон тохинуулж байгаагаа илэрхийлж байна.
Хятад улс терроризмын бүх хэлбэрийг эрс эсэргүүцэж, терроризмтой тэмцэж, нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, ард түмний амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Пакистаныг тууштай дэмжих болно." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0