
НҮБ саяхан нийтэлсэн тайланд, "тарифын дайн" болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 2025 онд 2.4% болж, 1-р сарын таамаглалаас 0.4 нэгжээр буурах төлөвтэй байгааг дурдсан. Хятад улс мөн 4-р сарын үндэсний эдийн засгийн гүйцэтгэлийн мэдээг гаргасан байна. Хятадын эдийн засагт гаалийн татвар зэрэг гаднын хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг хэвлэлийн төлөөлөгч хэрхэн харж буй тухай 21-нд болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд сэтгүүлч асуув.
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, 4-р сарын үндэсний эдийн засгийн байдлыг танилцуулав. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын эдийн засгийн үзүүлэлтийг “хүлээлтээс давсан”, “уян хатан байна” гэх мэт үгээр тодорхойлсныг би анзаарлаа. Тарифын өндөр саадтай тулгарсан ч Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлтөө хадгалсаар байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ оны эхний дөрвөн сард барааны импорт экспортын нийт үнийн дүн өмнөх оны мөн үеийнхээс 2.4%-иар өсч, экспорт 7.5%-иар өссөн нь олон улсад өрсөлдөх чадвар өндөр байгааг харуулж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс янз бүрийн эрсдэл, сорилтыг даван туулах чадвар, нөхцөл, итгэлтэй байгааг дээрх үзүүлэлт бүрэн харуулж байна гэжээ.
Сэтгэгдэл0