sonin.mn

АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар шинэ B61-13 цөмийн бөмбөг бүтээж дууслаа гэж тус улсын Эрчим хүчний сайд Крис Райт тавдугаар сарын 19-нд Пантексийн үйлдвэрт мэдэгджээ.


B61-13 нь 1966 онд бүтээгдсэн одоо АНУ-д ашиглагдаж байгаа хувьсах чадалтай B61 цөмийн бөмбөгний шинэчилсэн хувилбар бөгөөд Эрчим хүчний яамны цахим хуудсанд энэхүү шинэ хувилбар нь өмнөх загвар болох B61-12-той ижил аюулгүй байдал, хамгаалалт, нарийвчлалын шинж чанартай боловч илүү өндөр хүчин чадалтай гэж мэдэгджээ.    


Уг бөмбөгний 12 дахь хувилбарт хөгжүүлэгчид сүүлний хэсгийг нь өөрчилснөөр чөлөөтэй унахаа больж, удирдах боломжтой болсон гэж ВВС телевиз мэдээлсэн байна. Өмнө нь нисэх онгоцууд шүхэр ашиглан бөмбөгийг бай руу ойртуулдаг байсан бол В61-12-ыг агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү оруулалгүйгээр асар өндрөөс унагах боломжтой болжээ. Энэ нь цохилтын нарийвчлалыг 30 метр болгон нэмэгдүүлж, улмаар байлдааны хошууны хүчийг 50 килотонн хүртэл бууруулсан байна. В61-13 байлдааны хошуу нь 360 килотонн хүртэлх цэнэгийг даах чадалтай В61-ийн долоо дахь хувилбартай төстэй байх магадлалтай аж.

 

 

Ж.Бат

Эх сурвалж: currenttime.tv