sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 21 /TASS/. Тойрог замын "Хаббл" дуран авайгаар Эйнштейний цагариг хэмээн нэрлэдэг үзэгдлийг үүсгэж буй гурван галактикийн зургийг авсан тухай уг телескопыг Европын сансар судлалын агентлагтай хамтран бүтээсэн АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлжээ.


Зураг дээр, хоёр галактик хагас дугараг хэлбэртэйгээр улаан өнгөөр тодрон, урд талд нь байрлах цагаан өнгийн тод цэгийг тойрон хүрээлж буй мэт харагдана. Энэхүү тод цэг нь зууван хэлбэртэй галактик юм.


Эдгээр галактик Дэлхийгээс тус тус 19.5 тэрбум, 5.5 тэрбум, 2.7 тэрбум гэрлийн жилийн алсад оршдог байна. Судлаачдын тайлбарласнаар, хар матери зэрэг их хэмжээний масстай аливаа материйн бөөгнөрөл нь цахилгаан соронзон цацрагтай харилцан үйлчлэлд орсноор оптикийн линз гэрлийн туяаг хугалдагтай адил чиглэлээ өөрчлөхөд хүргэдэг.


Зарим тохиолдолд энэ үзэгдэл нь ийм таталцлын линзний тусламжгүйгээр маш алс хол орших биетүүдийг ажиглах боломжийг одон орончдод олгодог ажээ.


Ховор тохиолдолд эдгээр хол орших биетүүд болон линз үүсгэгч биетүүд Дэлхийтэй нэг шулуун дээр байрладаг бөгөөд үүний дүнд маш хол орших биетийн томорсон, цагариг хэлбэрээр гажуудсан дүрс буюу "Эйнштейний цагариг"-ийг үүсгэдэг ажээ. Эл үзэгдэл бүрийг Орчлон ертөнц болон түүний гурван хэмжээст бүтцийг судлахад ашиглаж болох тул эрдэмтдийн сонирхлыг татдаг байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг