sonin.mn

-р сарын 19-ний өдөр Америкийн Хэрэглэгчдийн мэдээ бизнес сувгаар Америкийн хөдөлмөрийн яамны сайд асан Роберт Рейх ярихдаа "Богино хугацаандаа Америкийн тарифын бодлогоос үүдсэн тодорхойгүй байдал нь Америкийн хөрөнгө оруулалтыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах болно. Урт хугацаандаа АНУ-ын Засгийн газрын тарифын бодлого бүрэн хэрэгжиж эхлэхэд хүрвэл, бүх хүн л ялагдал хүлээх болно, АНУ 1930-аад оны Их хямрал руугаа дахин буцах болно гэжээ.




Тэрээр мөн: " Богино хугацааны хувьд, түлхүүр үг бол "эмх замбараагүй байдал" юм. Асуудал нь эмх замбараагүй байдалд хэн ч хөрөнгө оруулалт хийж зүрхлэхгүй явдал юм. Үнэн хэрэгтээ дэлхийн олон хөрөнгө оруулагчид АНУ-аас хөрөнгөө татаж байна. Энэ нь тарифын бодлогоос болсон тодорхойгүй байдалтай холбоотой.


Америкчууд АНУ-ын Төрийн сангийн бондын "аюулгүй бүс"-ийн статус болон олон улсын нөөцийн систем дэх ам.долларын зонхилох байр суурийн үр шимийг удаан хугацаанд хүртсээр ирсэн. Харин АНУ-ын Засгийн газрын тарифын бодлого нь АНУ-ын өр болон ам.долларын статусыг ганхуулж байна.Энэ нь хүмүүс одоо Америкийн ноёрхлын төгсгөлийн эхлэлийг харж эхэлж байна гэсэн үг юм." гэсэн байна.


Г.Бямба