
БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдал улам бүр дордсоор байгаа энэ үед тус зурваст цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй Израилыг Европын Холбоо /ЕХ/, Их Британи, Канад улсууд эрс шүүмжилжээ.
“Израилын Засгийн газар энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл бөгөөд олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчих эрсдэлтэй байна” гэж Их Британийн Засгийн газраас даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
“Баруун эрэг дэх суурин газруудыг өргөжүүлэх аливаа оролдлогыг бид эсэргүүцэж байна. Бид цаашид арга хэмжээ авах, тэр дундаа хориг арга хэмжээ авахаас татгалзахгүй” гэдгийг уг мэдэгдэлд анхааруулжээ. К.Стармер Газын зурваст үүссэн нөхцөл байдлыг “үнэхээр ноцтой, хүлээн зөвшөөрч тэвчихийн аргагүй” гэж тодорхойлоод, шийдэл олохын тулд төрийн тэргүүн нарын түвшинд хэлэлцээ хийж байна гэж мэдэгдлээ.
ЕХ-ны Зөвлөлийн тэргүүн Антонио Коста мөн цэргийн ажиллагаагаа зогсоохыг Израилаас шаардаад, барьцаанд байгаа бүх хүнийг нэн даруй суллахыг Палестины ХАМАС бүлэглэлд уриалжээ. Тэрбээр мөн хоёр улсын шийдэл хэрэгтэй байгааг онцолсон байна. ЕХ-ны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн “цорын ганц шийдэл бол хоёр улсын шийдэл гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Азийн дайсан Оросуудын шүтдэг нацист Еврейчүүд үнэнхүү харгис хүмүүс юм. Германчууд аргагүйн эрхэнд тэдний эсрэг боссон байна.Оросууд Еврейчүүдээ өмөөрөөд Германтай байлдаж.