sonin.mn

5-р сарын 15-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ: "Энэ сарын 14-нд Хятад, Монгол хоёр улс Ганцмод-Гашуунсухайт хоорондын хил дамнасан төмөр замын барилгын шав тавих ёслол зохион байгуулсан талаарх сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, "Энэ төмөр зам нь Хятад, Монгол хоёр орныг холбох шинэ гүүр болж, хоёр тал хөгжил, интеграцчлалыг гүнзгийрүүлэн, аж үйлдвэрийн хэлхээ холбоог сайжруулж, харилцаа солилцоог өргөжүүлэхэд тус дөхөм болж, Хятад-Монголын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад шинэ хөдөлгөгч эрч хүч сэлбэхийг хүсэж байна" гэсэн байна.


Г.Бямба