sonin.mn

Тавдугаар сарын 13-ны өдрийн 2 цаг 09 минутад БНХАУ-ын Шичангийн хиймэл дагуул хөөргөх төв "Чанжэн 3B" зөөгч пуужинг ашиглан харилцаа холбооны технологийн туршилтын 19 дэх хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн бөгөөд хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь саадгүй оруулж, хөөргөх ажиллагаа амжилттай болжээ.



Харилцаа холбооны технологийн туршилтын 19 дэх хиймэл дагуулыг голчлон олон зурваст, өндөр хурдны хиймэл дагуулын холбооны технологийн баталгаажуулалтыг хийхэд ашиглах юм.


Энэхүү үүрэг даалгавар нь Чанжэн зөөгч пуужингийн 575 дахь нислэг гэнэ.