sonin.mn

Тавдугаар сарын 11-ний орой БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Хэ ЛифэнДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала нар Женевт уулзав.


Хэ Лифэн энэ үеэр хэлэхдээ, "ДХБ-аар цөм болгосон олон талт худалдааны тогтолцоо нь олон улсын худалдааны тулгын чулуу бөгөөд дэлхийн эдийн засгийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Талууд ДХБ-ын хүрээнд эрх тэгш яриа хэлцлээр санал зөрөлдөөн, маргааныг зохицуулж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтаар дэмжин, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй үйл ажиллагааг ахиулах ёстой. БНХАУ нь ДХБ-ын өөрчлөлтөд үргэлжлэн бүх талаар гүнзгий оролцож, дэлхийн худалдааны "тогтворжуулагч"-ын үүргийг гүйцэтгэж, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дэлхийн нийтлэг сорилтыг зохицуулахад улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.


Нгози Оконжо-Ивеала харин хэлэхдээ, "ДХБ-ын гишүүн орнууд нээлттэй, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, олон улсын худалдааны асуудлаарх яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, ДХБ худалдааг чөлөөтэй, хялбар болгох, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах талаар илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжих ёстой" гэсэн байна.


Г.Бямба