sonin.mn

5-р сарын 12-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ: "Эх сурвалжийн өгүүлж буйгаар Энэтхэг, Пакистан 5-р сарын 10-нд зөвшилцөлд хүрч, нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Хоёр тал энэ сарын 12-нд дахин хэлэлцээ хийнэ. Энэ талаар Хятад улс ямар тайлбар өгөх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа: "Энэтхэг, Пакистаны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрэх нь хоёр талын үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай бөгөөд мөн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт юм. Хятад улс үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сайшааж байна. Энэтхэг, Пакистан бол нүүлгэж болохгүй хөршүүд, мөн Хятадын хөршүүд юм. Энэтхэг, Пакистан хоёрын хооронд хурцадмал байдал үүссэнээс хойш, Хятад улс холбогдох талуудтай нягт харилцаа тогтоосоор ирсэн бөгөөд нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд Энэтхэг, Пакистан хоёр тайван, тэвчээртэй хэвээр байхыг уриалсан юм" гэсэн байна.


Г.Бямба