sonin.mn

5-р сарын 10-11-ний өдрүүдэд Хятад-Америкийн эдийн засаг худалдааны хэлэлцээний Хятадын талын тэргүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн болон Америкийн талын тэргүүн, АНУ-ын Сангийн сайд Жеффри Бессант, мөн худалдааны төлөөлөгч Грир нар Швейцарийн Женев хотноо Хятад Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний хэлэлцээ хийлээ.


Энэ оны 1-р сарын 17-нд Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын утсаар ярихдаа тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар хоёр тал илэн далангүй, гүн гүнзгий, бүтээлч яриа өрнүүлж, эдийн засаг, худалдааны салбарт хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрсэн байна.


5-р сарын 12-ны өглөөний 09:00 цагт хоёр тал "Хятад Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" гаргажээ. Энэ талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийн, "2025 оны 4-р сараас хойш АНУ-ын засгийн газар үүнээс өмнө ганц талаасаа хэрэгжүүлсэн нэмэлт тарифын үндсэн дээр, Хятадад "харилцан тэгш тариф" гэгчийг ноогдуулж, Хятад улс хууль ёсны дагуу хатуу хариу арга хэмжээ авсан. Үүний дараа АНУ тарифын арга хэмжээгээ дараалан нэмэгдүүлж, Хятадад ногдуулах "харилцан тэгш татвар"-ын хэмжээг эхний ээлжинд 34% байсныг нэмэгдүүлээд 84% болон 125% болгосон. АНУ-аас өндөр татвар ногдуулсан нь хоёр талын эдийн засаг, худалдааны хэвийн солилцоонд ноцтой хохирол учруулж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг ноцтой алдагдуулж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр хийсэн хамтарсан мэдэгдэл бол хоёр тал эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэсэн чухал алхам байж, цаашид санал зөрөлдөөнөө арилгах болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үндэс суурь тавьж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн" гэжээ.


Г.Бямба