
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 12 /DW/. Европын бусад оронтой залгаа Германы хил дээрээс орогнол хүсэгчдийг буцааж эхэлсэн нь тус улсын шинэ засгийн газар цагаачлалын бодлогыг чангатгаснаас хойших анхны ийм арга хэмжээ боллоо гэж Германы нэгэн сонин ням гарагт мэдээлжээ. “Өнгөрсөн пүрэв, баасан гарагт хилээр 365 хүн бичиг баримтгүй нэвтэрснээс 286 цагаач, дүрвэгчийг буцаасан.
Тэдний 19 нь орогнол хүссэн өргөдөл гаргасан байсан. Хүчинтэй виз аваагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн зэрэг шалтгаанаар дээрх хүмүүсийг буцаасан” гэж “Bild am Sonntag” сонинд бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, хууль сахиулагчид хоёр өдрийн хугацаанд хүмүүсийг хууль бусаар хил давуулдаг 14 этгээдийг баривчилж, 48 баривчлах тушаалыг гүйцэтгэж, хэт зүүний, хэт барууны, исламист үзэл суртлын тухай хуулийн дагуу есөн хүнийг баривчилсан байна. Харин “эмзэг” ангилалд хамаарах дөрвөн хүнийг Германд нэвтрэхийг зөвшөөрчээ. Шинээр томилогдсон Канцлер Фридрих Мерц хууль бус цагаачдыг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлахын тулд албан тушаалдаа орсон эхний өдрөөсөө эхлэн Германы хуурай газрын хилийн 9 шалган нэвтрүүлэх цэгт байнгын хяналт тавихаа амласан юм.
“Герман улс Европын Холбооны аюулгүй орнуудаар хүрээлэгдсэн тул цагаачид Европт анх газардсан даруйдаа орогнох хүсэлт гаргах ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн Дотоод хэргийн сайд Александр Добриндт орогнол хүсэгчдийг тодорхой нөхцөлүүдийг харгалзан хил дээрээс буцаах болно гэж лхагва гарагт мэдэгджээ. Харин хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эмзэг гэсэн ангилалд хамаарах хүмүүст уг шийдвэр хамаарахгүй. Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхийн тулд цагдаагийн 3000 орчим ажилтныг нэмж илгээх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Дэлхийн хуваагдал эхэлж байна. Ахин том төмөр хөшиг татах цаг ирлээ. Ардчилал, либералчлал, глобалчлал ингээд үүрд баяртай. Монголын ардчилсан намынхан хүний эрх ярих гэж тэнэгтэх хэрэггүй боллоо.
AFP news agency. Еврофашист удирдлага Стармер, Макрон Мерц гурав кокаин хэрэглэж байгаад газар дээрээ баригджээ. https://youtu.be/-Sz6cIACfB0?si=y-HzBd6UX4-aXt9e
Ардчилал, эрх чөлөө гэдэг эрхэм үзэл санаа эрүүл ухаантай хүн бүрийн сэтгэл үүрхний дуудлага ! Хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй ! Цуст дарангуйлал хүсэгчид боож үхэх цаг нь л жаахан уртсаж бгаа хэрэг !
Ардчилал, эрх чөлөө гэдэг эрхэм үзэл санаа эрүүл ухаантай хүн бүрийн сэтгэл үүрхний дуудлага ! Хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй ! Цуст дарангуйлал хүсэгчид боож үхэх цаг нь л жаахан уртсаж бгаа хэрэг !
АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛСЭН ГЕРМАН РУУ ДАЙРАН ОРОХ ХЭРЭГТЭЙ
Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, оршин тогтнол, эдийн засаг, хилийн аюулгүй байдлаа хангах эрхтэй. Европчууд хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Европчууд өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг "хэн ч сонгоогүй" хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Европчууд Брюсселийн гинжийг таслах ёстой. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, өв соёл, ёс уламжлал, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. ЕХ-ны өдрүүд тоологдож байна! Европчууд үүнд бэлдэх хэрэгтэй.
Европын улс орнууд бие даасан байдлаа алдаж байна. Европ Брюсселийн "шатрын хүү биш". Европчууд үндэсний тусгаар тогтнолоо алдаж,эдийн засгийн хямралд орж, соёл иргэншлээ алдаж байна. Үндэстэн бүр өөрийн соёл ёс заншилыг сахин хамгаалах эрхтэй. Брюссель,ЕХ европын ард түмний эсрэг ажиллаж байна. Европын орнууд дүрвэгсдэд хилээ хаах эрхтэй.
Хэрэв дүрвэгсдийг одоо зосоохгүй бол, Европын язгуурын оршин суугчид цөөрч, гадны иргэдээр дүүрнэ. Европ тив Христын шашинтай. Одоо европчууд соёл, итгэл үнэмшил, тусгаар тогтнол,бүх үнэт зүйлээ алдаж байна. Европчууд уусаж алга болох гэж байна. Эрх чөлөө, үгээ хэлэх эрхтэй гэж ойлгодог Европод эрх чөлөө байхгүй байна. Унгар Польш даяарчлалтай тэмцсээр ирсэн. Брюссельд суугаа хүмүүс"хил хязгааргүй эрх чөлөө,даяарчлал" гэсэн уриандаа нүд нь сохорсон байна. Европчууд Европ тивийг Европчуудын тив байлгахын төлөө бүхнийг хийх болно.