
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 871 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлэв.
Сэтгэгдэл2
Ямар ч нэр ус хаяг байхгүй хоосон юм бичиж ажил хийсэн дүр үзүүлдэг болжээ..Хулгайч авлигалчин нар нь МАН-ын хулгайч нар болоод тэр биз..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүг орлогоо нотлохыг олон нийт шаардаж эхэллээ Ерөнхий сайд Данхын 20 настай хүү Гүц нь найз охиндоо татвар төлөгчдийн мөнгөөр тансаг эдлэл худалдан авч, бэлэглэсэн байж болзошгүй гэсэн хардлага олон нийтийн дунд тархаад байна‼️