
5-р сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан томоохон баяр болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон дэлхийн 20 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид урилгаар арга хэмжээнд оролцов. Ши Жиньпин баяр ёслолд оролцсон нь дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг хамтдаа хамгаалж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах Хятад, Орос хоёр талын хатуу шийдэмгий хүсэл зоригийг харуулсан түүхэн чухал ач холбогдолтой гэж Оросын олон нийт үзэж буй гэнэ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "2025 он бол дэлхий дахины хувьд онцгой ач холбогдолтой. Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Гурван "80 жилийн ой"-ын онцгой зангилаа дээр зогсоход ард түмэн түүхээ эргэн харж, бодит байдлыг эргэцүүлэн бодож, ирээдүйдээ урам зориг өгөх хэрэгтэй.
Одоогийн байдлаар Хятад, Оросын харилцаа түүхэн дэх хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Хоёр улс олон улсын олон чухал асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа бөгөөд эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг дэмжих, олон улсын харилцааг ардчилсан болгохыг аль аль нь дэмжиж байна. Энэ удаад Хятад, Оросын төрийн тэргүүн нар НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн өмнөд улсыг нэгтгэж, жинхэнэ олон талт үзлийг баримталж, хориг арга хэмжээг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахаар тохиролцов. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн орчин үеийн Хятад судлалын төвийн захирал Андрей Виноградов хэлэхдээ, Орос, Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа бөгөөд дэлхийн үйл хэрэгт НҮБ-ын гол үүргийг хэвээр хадгалахын төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно гэжээ.
Өнгөрснөө хэзээ ч үл умартан, ирээдүй хойчдоо сургамж болгох ёстой. 80 жил өнгөрсөн ч дэлхийн 2-р дайны ялалтыг хамгаалж, дэлхийн 2-р дайны түүхийг зөвөөр харахыг ард түмэн хүсэж байгаагийн учир нь түүхийг толь болгон ашиглаж, үүнтэй төстэй эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлж, сайн сайхан ирээдүйг бүтээх явдал юм. Хятад, Орос хоёр улс түүхэн ой санамжийн манаач, хөгжил, сэргэн мандалтын түнш, олон улсын шударга ёс, шударга ёсны хамгаалагч байх үүрэгтэй. Энэ бол Дэлхийн 2-р дайны түүхэн дэх хамгийн сайхан дурсамж бөгөөд ирээдүйн болон хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл9
Эмээ уу,,,,бямбаа дебыль ээ,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,өвчин чинь тун хүндэрсэн байнаа,,,
AFP агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=2FruFSen1HHUbfFP
Associated Press (AP) агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣https://youtu.be/SGHhXLDjf0g?si=003naA18jiam_yot
Reuters агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣 https://youtu.be/Arl9Rmu64Xw?si=A4H2TNyZT2CTJgsI
За,,,чи,,,, битгий хуцаад бай,,,энд тэндээс элдэв балай юм үзэж,,,балай дээрээ нэмээд л балайраад бай,,,хэдэн өдөр энэ юмаа копидох гэж байнаа,,,,буянцогтоо,,,дебыль ээ,,,
Монголын туухчид ч дээ, Путин ахынхаа бегсийг л долоохдоо, коммунизмыг нь магтан дуулахдаа сайн. Нацизм, фашизм, милитаризм гээчээ ялгах чадваргуй "эрдэмтэд" шуу дээ.
Дэлхийн хуваагдал явагдана. Цөмийн зэвсэгтэй улсууд голлон тоглолт хийнэ.
Бямбаа дебылийн бодлоор бол,,,хятадын ардын чөлөөлөх армийн шанхайн 1 2р фронт,,,уханьий 1 2 3 4 р фронт фашистын германы эсрэг байлдан,,,берлин хүртэл давшсан болохнээ,,,,
Дэлхийн 2-р дайныг бид зөвхөн Зөвлөлт-Герма ны фронтоор төсөөлдгөөсөө ангижрхах ёстой юм бна. Тэр бол гол фронт мөн ! Гэхдээ Зүүн-Хо йд Африк, Арабт Англичуудын хийсэн дайн, Ази д Япон эсрэг Хятадын хийсэн дайныг орхигдуул ж бас болохгүй юм бнаа !!!