sonin.mn

5-р сарын 10-нд Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф Пакистан, Энэтхэгийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг тэмдэглэж, үндэсний хэмжээнд үг хэлэхдээ, Энэтхэгийн усны нөөцийн хуваарилалт болон Кашмирын асуудлыг энхийн яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг Пакистан хүсэж байна гэжээ.


Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Дар 10-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, Пакистан, Энэтхэг хоёр нэн даруй гал зогсоохыг зөвшөөрөв гэсэн байна.


Мөн өдөр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, Энэтхэг, Пакистан хоёр гал зогсоох тохиролцоонд хүрэв гэжээ. Викрам Мисри хэлэхдээ, Пакистаны цэргийн ажиллагааны ерөнхий командлагч 10-ны 15:35 цагт Энэтхэгийн цэргийн ажиллагааны ерөнхий командлагчид цахилгаан илгээв. Энэтхэгийн стандарт цагаар 17:00 цагаас эхлэн хоёр тал хуурай газар, тэнгис, агаарт гал болон цэргийн ажиллагааг зогсооно хэмээн санал нэгтэй тохиролцсон гэсэн байна.


Г.Бямба