
Дайн хүмүүсийг том жижиг гэлгүй бүгдийг нь эргүүлэгтээ хамардаг аймшигт үзэгдэл юм. Энэ удаад дайны үеийн Зөвлөлтийн хүүхдүүдийн тухай товч баримт мэдээ хүргэж байна. Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн батлан хамгаалах үйлдвэрийн ажилчдын 15% нь 18 хүртэлх насны хүүхдүүд байжээ.
Дайны жилүүдэд 20 сая гаруй хүүхэд улс орны хөдөө аж ахуйн үндсэн ажиллах хүчийг бүрдүүлж байв. 1942 оны Бүх Холбоотын ургац хураах уралдаанд 5 сая сурагчид оролцсон байна.
Сталинград мужийн 14 настай сурагч Петя Серегин фронтод явсан ахынхаа оронд комбаинчин болж, 180 га хураах нормоо 420 га болгосон рекорд амжилт үзүүлжээ. Дайны жилүүдэд Зөвлөлтийн пионер сурагчид 585 сая хөдөлмөр өдрийн ажил гүйцэтгэжээ. Дайсанд эзлэгдсэн нутгуудад зөвлөлтийн сурагчид партизаны отрядод байлдаж, дайсны тухай мэдээлэл цуглуулах, зөвлөлтийн дайчдыг бүслэлтээс гаргах, немцийн зэвсгийн агуулахыг шатаах, дэлбэлэх, зам дээр мина тавих, зам заах зэргээр дайтаж байжээ.
Жи: 13 настай пионер Ваня Андреев давшиж явсан зөвлөлтийн ангиудад немцүүд отолт бэлтгэснийг мэдээд цасан дундуур дайсны галын доогуур мөлхөж, хэл хүргэснээс гадна зөвлөлтийн дайчдад зам зааж, дайсны ар талд гаргажээ. Үүний учир Ваня Андреевыг Улаан Тугийн одонгоор шагнажээ. Дайны турш Зөвлөлтийн 200 мянган хүүхэд гавъяа байгуулсны учир одон медалиар шагнуулжээ. Түүний дотор Леня Голиков, Марат Казей, Зина Портнова, Валя Котик нар ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнагджээ. Энэ 4 сурагч бүгдээрээ партизаны отрядын тагнуулч, хорлон сүйтгэгч нар байж баатарлагаар амь үрэгджээ. Нийтдээ фронтод “хорооны хүү” гэж нэрлэдэг зөвлөлтийн 16-аас доош насны 3500 хүүхэд байжээ. Учир нь хүүхэд эмэгтэйчүүдийг герман руу хоморголон аваачдаг фашист үйлдлээс зугтсан хүүхэд, эмэгтэйчүүдэд партизаны отрядод очихоос өөр зам байгаагүй аж.
10 настай Люся Ремизова охин германы офицерүүдийн байранд цэвэрлэгч хийж байхдаа немцийн холбоочин их чухал баримт бичиг авчирсныг хараад түүнийг нь хулгайлж, фронтын шугам гатлан зөвлөлтийн цэргүүдэд хүргэж өгчээ.
“Ленинградыг хамгаалсны төлөө” медалиар 15.249 сурагч шагнагдсан аж. Калинин хотын тулалдаан ид үедээ ороход зөвлөлтийн цэргийн сум хэрэгсэл дуусчээ. Энэ үед сурагч Вася Каширин мөлхөн ирж, сум хэрэгслийн агуулах байгаа газрыг заан өгч, галын байрлал руу зөөхөд туслалцжээ. Дараа нь тэр найз Витя Егоровын хамт хот доторх дайсны байрлалыг тагнан дайсны галын цэгийн байрлалыг Зөвлөлтийн командлалд зааж өгчээ.
1942 онд Германы арми тусгай тушаал гаргаж: “Төмөр замын дагуу иргэний хүмүүс сэлгүүцэн явахыг бүхий л хэрэгслээр саатуулах. Ялангуяа Зөвлөлтийн пионерын гэх байнууллагын тэнэмэл хөвгүүдээс болгоомжлох” гэж онцлон дурджээ. Оболь голыг гатлан немцийн шахсан өвс ачсан галт тэрэгний олон цуваа өнгөрчээ. Нэг удаа уурын тэрэгний очноос болж цуваанд гал гарчээ. Галыг унтраахын тулд немцүүд өвсөө хаятал дор нь танкууд байжээ. Үүнийг ажсан хүүхдүүд Зөвлөлтийн командлалд мэдээ хүргэжээ. Маргааш нь Зөвлөлтийн нисэх хүчин ирж бөмбөгдсөнөөр танк ачсан фашистын 4 цувааг устгажээ. 14 настай Нина Азолина охин төмөр замын станцын ус шахах насосны хажуугийн нүүрсэн дунд мина тавьжээ. Маргааш нь мина дэлбэрч маш чухал станцын ажил 7 долоо хоног зогсжээ. 15 настай Вова Езовитов германы зондерфюрер Карл Борманы машинд удаан үйлчилгээтэй мина тавьснаар фашист яргачин дагалдах 3 офицерын хамт дэлбэрэлтэд өртөж үхчээ.
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл17
1рт Сталин Гитлер 2 холбоотон болж хамтдаа Д2Дныг эхлүүлсэн Гитлерт бүх буруугаа тохох эрх байхгүй 2рт Түүхэн фактыг орос ганцаараа ялсан мэт фашист оросуудын зохиомол гажиг зохиолоо засах хэрэгтэй 1941 онд зун намрын байлдаанд зөвлөлтийн улаан арми ухарч байлдаж байв Зөвлөлтийн олон анги нэгтгэл сум зэвсэглэлийн хомсдолд орсон Зөвлөлтийн агаарын хүчин 90 хувь нь гитлерийн гэнэтийн цохилтонд устгуулсан Ийм хэцүү үед маршал Жуков Сталин 2 Америкийн тусламжинд талархал илэрхийлсэн түүхтэй Америкийн тусламж ирсэний ачаар өвөл Москвагийн төлөө тулаанд гитлерийг ялсан түүхтэй Энэ түүхийг Путлер үгүйсгэж солиордог болсон 3рт Зөвлөлтийн улаан армийн бие бүрэлдэхүүний 60 хувь нь орос биш үндэстэнүүд байв Яг доо Украйны фронт дээр Монгол Турк Кавказ гаралтанууд байлдаж байхад Москвагийн парадад тарган цатгалан цэвэр цусны оросууд жагсаж солиорч байна
Өнөө үед хүүхдийн хулгайч Путлерийг Гаагд аваачиж дүүжлэх хэрэгтэй
Энэ судлаач төгцөг орос эхнэрийн сүү хөхөж өссөн байх
Чиний угжны хужаа хуурай сүүнээс дээр байх
За яахавээ, яахав. Хөгшин хүнээс олигтой юм гарахгүй шүү дээ, угаасаа. Багаасаа социализм, коммунизм гээд толгой нь хамуурчихсан улс өдий зэрэгтэй байгаа нь их юм
yu ch oilgodoggui erguu teneg, oros huuhed eh oronch uchraas oros udii zeregtei baigaa yum. tiim bish bol ali hediin baruunii material, bayalgiin baaz bolchihson. Chamshiug hujaa urvagchdaas bolood mongol odoo hujaa, baruuniihand baidgaa soruulj bna daa
41 оны намар Москва ру явж байсан танкийн хоёр армийг зогсоож урагшаа Укриан ру Киёвийн зүг эргүүлэх тушаал өгсөн Гитлёр энэ дайны үндсэн алдаагаа хийсэн юм ! Тийм тэнэг тушаал өгөөгүй бол Москваг эзэлчих байлаа ! Гeрманын хүүхдүүд ч гэсэн оросын олон танкийг шатаасан доо ! Бёрлинд шатсан 600 танкийн 350 ыг хүүхдүүд устгасан гэдэг юм ! гитлeрюгeнд гэж ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Гях,,гяхх,,гяхх,,,тахар чи ч ёстой л,,,,”””дархлагдсан,,, өдөөн хатгагч””” комичин юмдаа,,, судлаач Ганаагын бодлоор бол”””герман хүүхдүүд бол муу,,,орос хүүхдүүд бол сайн хүүхэд “”””байх нь байншдээ,,,,уул нь орос герман аль ч хүүхдүүд дайны ЗОЛИОС юм байгаамлдаа,,,”””украин хүүхдүүдийг бөөнөөр нь байшинд хийж шатаа,,,голын цүнхээлд живүүлэн ал”””гэж оросын телевизээр шууд шааж байсан шүүдээ,,,,аймаар юмшүү,,,
Эх оронч баатарлаг Орос хүүхэд залуучуудын талаар 90 оноос хойш огт ярихгүй болсноор Монгол хүүхэд залуус эх орон ямар үнэтэй вэ ? гэдгийг ойлгохгүй МАН АН-ын хулгайч нар шиг яаж улс орноо зарж баяжих вэ ? гэдэг ахархан бодолтой болсон. " Зоя Шурагийн тууж " гэдэг баримтат зохиолыг хүүхдүүдэд уншуулж дайны талаар зөв ойлголттой болгох нь чухал. Тэгэхгүй бол Америкаас санхүүждэг хужаагийн шээснүүд хүүхдүүдийн тархийг угааж хорт сурталчилгаа их явуулж байна.
Гитлер югэнд шиг байгууллага оросод юнарми нэртэйгээр дахин амилсан байнаа,,,хөөрхий,,,бууны маханд л бэлтгээд байгаамдаа,,,,дайн бол хүүхдүүдийн хийх АЖИЛ бишлдээ,,,,хүүхэд бол тоглож эрхлэж сурч боловсорч байх ёстой юмлдаа,,,,хүн алах аллагын машин болох гэж бэлтгэл хийх ёсгүй юм байгаам,,, “””дайсны эсрэг эрэлхэг баатарласан””” ч гэхшиг бичих бол шал утгагүй,,,бүр буруу юмшдээ,,,хорлон сүйтгэл хийх гэж оролдоод,,,, алуулсан бэртэж гэмтсэн хүүхдүүд олон л байгаадаа,,,одоо бүр “”дунд сургуулийн охидыг жирэмслэсэн бол хүүхдээ заавал төрүүл”””гэж шахаж шаарддаг болсон шүү,,,оросын фашистууд,,,
Хүүхдүүдийн цусыг хэн авч байсан юм ? Хүүхдүүдийг үхлийн лагеруудад хэн шатааж байсан юм ? Чи XXI зуунд фашист болох гэж байгаа бол нэр нүүрээ харуулаад ил гараад ир. Чадахгүй ш дээ, муу хулчгар... Судлаач Х.Д.Ганхуяг.
Судлаачаа,,,эмээ уу,,,,хүүхдүүд дайны ЗОЛИОС болдог юм гэж хэллээ,,,үүнд орос герман украин палестин еврей яалгаагүй,,,юунд дургүйцээв,,,өөрөө оросын сайтаас оросын суртал ухуулгын үлгэр хуулан биччихээд,,, намайг фашистаар нь дуудаад яахавдээ,,,,,,нүүр нүдээ ил гаргахын тухайтад бол,,,,,,чам шиг оросын фашизмийг дэмжигчид,,,,орос ойрхон,,санхүүжилт ихтэй,,,, хамгаалалт сайтай,,, сүүлээ сөхөөстэй,,,, дуу чангатай ноход шүүдээ,,,барьж иднэшдээ,,,чи,,,
Энэ шулга хэлтэй үмхии амтай нөхөр юу ч мэдэхгүй
"No war"-ынхан хараал хэлэхээс өөр юм мэдэхгүй, тэнэг лалрууд... Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ шулга хэлтэй үмхии амтай нөхөр юу ч мэдэхгүй
Баабар мэтийн гадны нөхдөөс Ганаа хамаагүй дээр шүү
👍👍👍👍👍👍👍