
Энэхэн яруу орчлонд чи бидний манлайлагч болж, чи бидний гэрэл гэгээ болж, чи бидний урам зориг болж, чи бидний инээд баясал болж, чи бидний айзам эгшиг болж, чи бидний чин зүрхний жинхэнэ нөхөр болж "Харанга" хэмээх хард рокын нүргээнт тайзнаа хүмүүний гучин таван жилийг хамтдаа үджээ. Харин эдүгээ чи минь бидний дуртгал санамж болж, чи бидний сонордох эгшиг болж, чи бидний зүүдэндээ л харах дүр болж, чи бидний дуу шүлэг, хөгжмийн хэмнэл болж, чи бидний ирээдүйн ерөөл болж одлоо.
"Харанга" хамтлагийн нөхөд чинь харамсал гашуудлаа үгээр илэрхийлж үл чадмуй. Эмгэнэсэн сэтгэлд чи минь гитараа барин инээмсэглэн зогсох дүр зураг үзүүлж, бидэнтэйгээ сэтгэл зүрхээрээ үргэлжид хамт байгаагаа илэрхийлнэ. Чиний дуу хоолой, чиний их цуурайтуулагч чавхдаст гитарын аялгуу домог болж Харангын их нүргээн дунд энхэр Монголдоо, эх дэлхийдээ үлдэнэ.
Чинийхээ хийж амжаагүй үйлс бүхнийг тань бид хийж бүтээх болно оо!
Бид үргэлж хамтдаа...
Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг.
2025 он
Сэтгэгдэл11
Тиймээ. Таны туурвисан ая эгшиг, дуулсан дуу бүхэн тань сэтгэлд мөнхрөх хөг болон үлдэнэ ээ. Ум ма ни бад ми хум.
ЁСТОЙ Л ОД БАЙСАН ДАА. ДАРУУХАН, ЗӨВ ҮЗЭЛ БОДОЛТОЙ,АМЬДРАЛД ХАЙРТАЙ, ЭГЭЛХЭН. МАНЛАЙГААР Л ХАРАНГЫГ ШҮТЭН БИШИРЧ ЯВЛАА.
Гоё уярам дуулдаг дуучин байлаа
Харанга бол амьд домог
Энхманлай , МТВ-ийн нэвтрүүлэгч Цовоо хоёрын хамтран дуулсан "Сургууль минь баяртай " дуу үнэхээр дахин дахин сонсоод баймаар сайхан дуулсан байдаг. Эх дэлхийдээ амгалан нойрс доо. Монголдоо дахин төрөх болтугай.
Нас нэмэх тусам л амьдрал илүү ярвигтай болох юм. Гэмшиж бас гомдож, уйлж бас инээж энэ хэдхэн мэдрэмжийн дунд амьдрал өрнөөд дуусдаг юм шиг
Сайхан үг бичсэн хүн бүхэнд лайк дарлаа,,,харамсаж байгаагаа үгээр бичиж чадахгүйнээ,,,би уйлж байна,,,
Ñ
Хүний сайн нь түрүүлээд явах юмдаа гүнээ харамсаж байна
Хүний сайн нь эхэлж яваад муу гь үлддэг хорвоо ! Тэрэнтэй адил хамтлагийн сайн нь яваад муу нь үлдэж байна
Harangiin ganch tyg ni alga bolchihloo doo!!!haramsaltai hereg,gebch ene enhmanlai gedegf hyn heneer ch erebdyylehgyigeer heneerch dyrsyylahgyigeer yag l irsen sigee odloo.ene bol hymyynii yos yum,aldartai aybastai ene agyy zaluuhan yran byteelch menhed Mongolchyyd bidnii zyrh setgeld menherch dyy syleg ni ertenziig toiroh belgee.....um ma ni bad me hyn..................