sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 8-нд тус улсад тэмдэглэдэг Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсан өдрийг тохиолдуулан видео мессеж илгээжээ.  


Тэрбээр "Бид бүгд энх тайвны төлөөх ялалтыг хүсч, үүний төлөө тэмцэж байна. Мөн бид үүний тулд юу хэрэгтэйг ойлгож байна.

Орос улс үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Эс бөгөөс 80 жилийн өмнө болсон шиг дэлхий ертөнц өөрчлөгдөх ёстой.

Бузар муу үйлтэй эвлэрэх боломжгүй гэдэг нь хүн бүхэнд тодорхой болсон учир үүнтэй тэмцэх ёстой. 

Үүний тулд тулааны талбарт болон дипломат арга зам, эдийн засгийн бүхий л орон зайд аль болох хүчтэй, шийдвэртэй хамтран тэмцэх ёстой" гэсэн байна.


Эх сурвалж: vesty.co.il

Ж.Бат