.jpeg)
Тавдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай үүргийн нисэх онгоцоор ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн очлоо. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийх бөгөөд ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцоно. Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Москвагийн Внуково тусгай нисэх онгоцны буудалд хүрэх үед ОХУ-ын Шадар сайд Татьяна Алексеевна Голикова зэрэг албан тушаалтнууд угтан авчээ. Внуково тусгай нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсоны дараа Ши Жиньпин нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ.
Түүний бичгээр тараасан хэлэх үгт: "Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцох гэж байгаадаа маш их баяртай байна.
Найрсаг ОХУ-д дахин ирэхэд маш халуун дотно санагдаж байна. Энэ боломжийг ашиглан, миний бие БНХАУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлөө дэвшүүлье.
БНХАУ ОХУ хоёр бол холдохын аргагүй сайн хөрш, зовлон жаргалаа хуваалцдаг жинхэнэ найз, харилцан амжилтад хүрдэг сайн түнш юм. Хоёр тал томоохон хөрш улс орнуудын харилцааны зөв арга замыг амжилттай хайж олсон бөгөөд өнө мөнхийн найрсаг хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаатай, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт хожихоор гол цөм болгосон шинэ эриний БНХАУ ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны үзэл санааг бий болгосон юм. Тусгаар тогтносон, бие даасан төлөвшсөн, тууштай БНХАУ ОХУ-ын харилцаа нь хоёр ард түмэнд асар их ашиг тусаа өгсөн төдийгүй дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалах, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан.
Айлчлалын үеэр миний бие Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж, хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар гүнзгий ярилцаж, БНХАУ ОХУ-ын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийг эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэх болно. Энэ удаа миний бие 10 жилийн дараа ОХУ-ын “Тавдугаар сарын 9” -ний ялалтын баярын арга хэмжээнд дахин оролцох гэж байгаа юм.
Олон орны удирдагчид, ОХУ-ын ард түмэнтэй хамтран Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө амь биеэ баатарлагаар зориулсан дайчдыг гүнээ дурсан санагалзаж, дэлхийн хоёрдугаар дайны түүхийг зөвөөр таниулан, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалахын төлөөх цаг үеийн хүчтэй дуу хоолойг хамтран уламжлахыг хүсэн хүлээж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл5
Орос ахтай монгол оркууд,,,,,одоо,,,хятад орос хоёр ахтай болжээ,,,,””орос агаа хятадаас монголыг аврана””””гэж шаагаад байгаамаа бас,,,дебылиүд,,,
2 masnag joohon Vietnamiin nomhon tsereg p
Сибирийн хүч 2 хий дамжуулах хоолойг 4000 метрийн өндөр таван богд оргилийг давуулан тавихаар хятад санал тавьсаныг орос зөвшөөрч гарын үсэг зурах том ёслол москвад болох гэж байна. Орос казахстан хятад монголын хилийн уулзвар цэг буюу таван богд оргил дээр 45 км урттай хятад оросын хилийн зурвас байдаг юм. Энэ зурвасаар багтаж 4000 метрийн цаст оргил байсан ч хамаагүй дээгүүр нь давуулан хийн хоолой тавихаар шийдэж байх шиг байна. Мөн ч ойлгомжгүй тэнэг үйлдэл шүү. Яг ирээдүйд монголд. Украйны дайн шиг том дайн болох гэж байгаа болохоор түүнээс нь энх тайванч манай хоёр хөрш маань жийрхээд ийм хачин юм төлөвлөөд бүр яриад бүр гарын үсэг зурах гээд бүхэл бүтэн дөрвөн өдөр москвад хэлэлцээ хийж байхч гэж дээ
Хэн гээч ерөнхийлөгч нь энэ хоёр хөршийг маань ингэж үл итгэдэг болтол нь үхтэл нь айлгацан юм бол доо. Элбэгдорж ч байж магадгүй дээ
Хятад хүний бөгс хүнд гэж үг байдаг. Хятадаас болгоомжил. Сибирь буриад халимаг тувагийн газар нутаг хятадын мэдэлд очихоос өмнө тэднийг тусгаар тогтносон орон болгочих юмсан.