sonin.mn
Үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа.  Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт нар  Жүдо бөхийн ДАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн  болон Боксын ДАШТ-ээс  мөнгөн медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэг ОУХМ Б.Чинзориг хүрэл медаль хүртсэн ОУХМ М.Энхжаргал, Б.Мишээлт  нарыг хүлээн авч уулзаж амжилт хүслээ.