sonin.mn
"Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ний хагас шигшээд Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдав.
 
Ариас Кастанеда Йени Марсела нь өнгөрсөн жил "ТОКИО 2020" олимпын наадамд оролцож байсан өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм.
М.Энхжаргал Шинэ Делигийн рингэнд нийт 5 тулаан хийж 4 ялалт авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү М.Энхжаргал Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна