sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.  Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм.
 
Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нээлтийн үеэр онцлов. 
 
Нийт найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд хамгийн оргил шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубийн довтлогч Г.Ганбаяр шалгарлаа. 
 
Бусад шилдгүүдийг танилцуулья. 
 
-Шилдэг легионер Мишима Юута (Хаан хүнс Эрчим)
-Футзалын шилдэг дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир (Унаганууд)
-Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч Э.Шинэбаяр (Хараацай)
-Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч Б.Батнасан (Хаан хүнс Эрчим)
-Шилдэг гоол З.Лхагва (Ховд). 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд Шри-Ланкийн эсрэг тоглолтод хийсэн гоол.
 
-Шилдэг футзалын тоглогч Э.Пүрэвдорж (Унаганууд)
-Шилдэг эмэгтэй тоглогч Н.Намуунаа (Сторм)
-2022 оны бэлгэдлийн шигшээ
-Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар)
 
Хамгаалагч: О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), О.Мөнх-Оргил (Дэрэн), Э.Мөнх-Эрдэнэ (Төв Азарганууд-Төв Буганууд), Т.Дөлгөөн (Дэрэн)
Хагас Хамгаалагч: А.Нармандах (СП Фалконс), Х.Цэнд-Аюуш (Төв Азарганууд-Төв Буганууд), Б.Батмөнх (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Ховд), Г.Ганбаяр