sonin.mn
Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдснаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв.
 
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн медаль хүртээд байна.
Тэгвэл ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд 4 олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн 2, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн