Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ.

Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж дууслаа.

Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цаашдаа энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Иймд нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжих болно. Тэдгээрээс 59-ийг нь энэ ондоо барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Монгол залуус минь улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олимпын аварга, Дэлхийн аварга болохыг ерөөе” хэмээсэн юм.
.jpg)
Жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулбал хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдрын хувьд ч хөгжих боломжтой. Иймээс цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй хэмээн тамирчид онцолж байв.
“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр шалгарч, шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулъя.
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Баянгол дүүргийн “Kobe” баг

Дэд байр – Баянзүрх дүүргийн Багш нарын шигшээ баг
Гутгаар байр – Хан-Уул дүүргийн “Тамир” баг
Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Баянзүрх дүүргийн “Tescoma” баг

Дэд байр – Хан-Уул дүүргийн “Molten” баг
Гутгаар байр – Сүхбаатар дүүргийн “МУИС – Шонхорууд” баг
Шилдэг эмэгтэй тоглогч – Баянгол дүүргийн “Kobe” багийн тамирчин У.Уянга
Шилдэг эрэгтэй тоглогч – Баянзүрх дүүргийн “Tescoma” багийн тамирчин Ш.Очир-Өлзий


Сэтгэгдэл0
Монголыг өрөнд чихэх гэж сая Сумьяа үзсэн.
УБ ыг сорилтонд шаах гэсэн шүү нээрээ
Хотын нийслэлийн дарга гэхэд ийм жул юм яриад хийх гээд явж байдаг … үнэн дебиль сда шүү… хороон хорины дарга нар л шийдчих асуудал шт… МАНай нам алчийнаа.. дүнхүү бөхөөр хот удирдуулах … нөгөө дүнхүү нь хийж буй ажил нь… хахаха
Зүгээр Циркээ хүүхдүүдэд буцаагаад өгчих хар лалар бөх өө… юун сагсны талбай… !!!
Энэ дор нэг байшингийн ай пи хаягууд байхын кккккк. Сумъяабазар чалчиж гүйгээд нэмэргүй ээ. Тэр сайн ажиллаж буй
-Улсын бүртгэлийн мэдээллийн сан руу ороод үзэхээр бүх юм ойлгомжтой байгаа. Эдгээр компаниудын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид нь гараад ирнэ. Үүнээс харахаар хувьцаа эзэмшигчид нь хятад хүмүүс, эцсийн өмчлөгчид нь хятад хүмүүс. Монгол захирал нь АТҮТ-ийн захирал асан Н.Пунцаг гэж хүн. Үндсэн хоёр л хүнтэй компани. Хамгийн гол нь эдгээр компаниуд хил хаахыг мэдэж байсан. Бүх юмаа бэлдчихээд чингэлэг тээврийг 2020 оноос эхэлж явуулах гэж наадуул чинь зүтгүүлсэн. Хил хаахын урьд өдөр нь машин тэргээ оруулж ирсэн. Маргааш нь Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдэл хийгээд л хил хаачихсан. Ийм л юм болсон шүү дээ. Үүнийг бүрэн хардах үндэслэлтэй.
-Яагаад гэвэл тэр компаниудыг байгуулсан он, сар, өдөр зэрэг шахуу, тээврийн хэрэгслүүдээ оруулж ирсэн он сар өдөр, түүний дараа асар их хэмжээний чингэлгүүд вагоноор орж ирсэн. Вагон тээврийг ЗТХ-ийн сайд Л.Халтарын эхнэрийн талын хүмүүс хариуцаж байгаа. Монголын эрчит чингэлэг тээвэр компанийн захирал Н.Пунцаг нэг сонинд ярилцлага өгсөн байсан. Тэр бол зүгээр л аргацаасан, хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьсан байна лээ. Тэд гол мөнгөө хаана хийдэг вэ гэвэл Эрээн талдаа хийдэг. Монгол талд Н.Пунцагийн 500 мянгаар тээвэр хийж байгаа ер хамаагүй. Зүгээр л өнгөлөн далдлалт. Монголд хийж байгаа тэр тээвэр нь ашигтай байна уу, үгүй юү хамаагүй. Хамгийн гол мөнгө угааж байгаа тээвэр нь Эрээн талд зохион байгуулалттайгаар хийж байгаа. Боомтын дарга Мөнхөө гэж хүн бий. Хуучин хятадын талд зам тээврээ хариуцаж байсан хүн. Тэр хүн боомтын дарга болчихсон. Хятадад Гого гэх мэт баривчлагддаг нөхдүүд бүгдээрээ эдгээр хүмүүстэй холбоотой
-Сүүлийн үед хятадууд хил гаальтай холбоотой хүмүүсийг авлигын хэргээр баривчилж, саатуулж байгаа гэх мэдээлэл яваад байгаа. Үүнийг дагаад авлига авсан хүмүүс дотор Монголын хоёр сайдын нэр дурдагдсан тухай мэдээлэл тархсан. Та бүхэнд энэ талын мэдээлэл ирсэн үү? -Угаасаа хятад хүн болгон ярьж байна лээ. Манай Зам тээврийн сайдын нэр бий. Угаасаа хийж байгаа үйлдэл нь тийм байгаа юм чинь. Монгол Улс хохирох, ард иргэд нь үнийн өсөлтөд дарамтлуулах, эдийн засаг унах нь тэдэнд ямар ч хамаагүй мэтээр хандаж байна. Гол үнийн өсөлт ганцхан чингэлэг тээвэр дээр л явж байгаа байхгүй юу. Чингэлгээ Монгол Улс түрээсэлж байгаа нэрээр мөнгөө цаанаа авч үлддэг. Эргүүлээд тээвэрлэж байгаа нэрээр бас авч үлдэж байна. Тэдний санхүүгийн булхайг Монгол талд хайгаад олдохгүй. Бүгд Хятад талдаа байгаа. Хамгийн гол нь Эрээн талд хэзээ ч Монгол Улсын дугаартай машиныг хятад жолооч барьж болдоггүй. Гэтэл наадуул чинь хил хаахын урьд өдөр 20 машин оруулж орхиод мөнгө угаалтаа хийж эхэлсэн.
Бидний тооцоогоор хил хааснаас хойш зөвхөн машинаараа 20 гаруй тэрбум төгрөг хийчихсэн. Чингэлэг түрээсээр наадуул чинь одоогийн байдлаар 80-аад сая доллар хийчихсэн байгаа. Яаж хийх вэ гэхээр чингэлгээ түрээсэлж байгаа маягаар. Дунд талд нь Херо таймс болон тэднийг дагалдаж байгаа хэдэн компани чингэлгээ түрээсэлж, тэрхүү түрээсийг монголчууд төлөөд чингэлгийн бүтэн өөрийнх нь үнийг барааны үнэд шингээгээд Монгол руу оруулдаг. Нэг ёсондоо би өөрийнхөө барааг худалдаж авахын тулд чингэлгийн үнийг давхар төлж байна. Би 100 сая төгрөгийн бараа авлаа гэхэд чингэлгийн 5000 долларыг дээрээс нь давхар төлнө. Дахиад нэмж түрээс төлнө. Тэгээд дахиад гаалийн татвар төлнө. Буцаагаад энэ олон зардлууд чинь нийлээд үнийн хөөрөгдлийг бий болгодог.
-Яагаад Монголоос чингэлгээ буцааж авахгүй байна вэ. Хэзээ нэгэн цагт авах л байх л даа. Гэхдээ авахгүй байна гэдэг чинь дахиад цаана нь 20 мянган чингэлэг зарах дутуу байгаа. Тэднийгээ Хятад руу эргүүлж гаргахгүй байлгаж байгаад одоо татагдсан, ачих гэж байгаа болон ачигдсан 20 мянган чингэлгийг Монголд оруулсны дараа наад чингэлгүүдийг чинь татаж авна. Ингэхээр бидний тооцоогоор 20 мянган чингэлэг гэдэг чинь гуравдугаар сард 8000 байсан гэхээр намар гэхэд 20 мянган чингэлгийн ажил дуусахад эд нар 120 сая доллар олох боломжтой. Дээрээс нь түрээсийн мөнгө гэж төлдөг. Мөн зөөвөрлөж буй ачааны мөнгөө нийлүүлээд бодох юм бол маш их хэмжээний мөнгө угаалт явж байгаа. Хятадын тал үүний буруутанг олчихсон л байна лээ. Манайхан болохоор АТГ-т нотлох баримттай нь өгөөд хэрэгсэхгүй болгоод байна. Одоогийн байдлаар хилийн цэргийн дугаартай 30 шар машин ирчихсэн. Дахиад 30 машин Эрээн талд ирчихсэн бэлэн байгаа. Үүнийг улсын төсвөөр авсан уу, өнгөрсөн жилийн төсөвт суулгасан уу, тодотголоор мөнгө
-Мөнгөө Хятад талдаа хадгалчихсан. Хятад талдаа бараа эргэлтээр оруулаад байгаа шүү дээ. Жишээлбэл, тэр хооронд машин техник авах, вагон авах юм уу, контейнер худалдаж авдаг юм уу эргэлдүүлж байгаа. Нүүрсний маш олон шинэ контейнер орж ирэх болсон. Үүндээ ч эргэлдүүлээд оруулж ирж байж магадгүй. Бараа эргэлтээр ч юм уу, эсвэл олон улсын гуйвуулгаар ч юм уу, эсвэл Хятад талынх нь хүмүүс хадгалаад байж байдаг ч юм уу далдалсан байгаа. Түүнээс яг өөрсдийнхөө данс руу аваад Монголдоо оруулж ирээгүй. Тийм зүйл наадуул чинь хэзээ ч хийхгүй.
-Урагшаа гаргасан 20 машинаа жолоочгүй гаргаад тэндээ түрээсэлж байгаа гэсэн үг үү? -Жолоочгүй гаргаад нэг контейнер татахад 4400 юань авч байгаа. 4400 юаниар Монголд 10 мянган чингэлэг оруулж ирсэн гэж бодоход, дээрээс нь Монголд орж ирсэн чингэлэг бүрийн тоог гаргахад, мөн чингэлгийн түрээс гээд нэмээд бодоод үзэхэд замбараагүй тоо гарч ирнэ. Жишээлбэл, тэрхүү 10 мянга гаруй чингэлэг Замын-Үүдэд овоорчихсон. Буцаагаад яагаад хятадууд авахгүй байгаа вэ гэвэл цаанаас нь илүү олон чингэлэг барааны үнийг нэмж зарсны дараа энэ чингэлгүүдээ авна. Ийм маягаар маш нарийн зохион байгуулалттай хийж буй ажил. 2020 оны арванхоёрдугаар сард ЗТХЯ-нд ажлын хэсэг байгуулагдаад, энэ талаар яригдаж эхэлсэн. 2020 онд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа Замын-Үүдэд ирсэн.
Х.Нямбаатар энд ирээд олон хүнийг баривчлаад явсан шүү дээ. Ковидын үед Замын-Үүдийг ногоон бүс болгохын тулд хамгийн сайн ажиллаж байсан Засаг дарга, хилийн цэргийн дарга нарыг ямар ч шалтгаангүйгээр баривчлаад явсан. Одоо болтол ямар ч хэрэг үүсгээгүй. Түүгээрээ энд баримталж байсан хорио цээрийн дэглэмийг алдагдуулсан. Энд байх нүүрсний компаниуд Н.Пунцагийнх. Тэр компаниудаас нь корона илэрсэн гэх мэдээлэл тараах байдлаар аравдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн байдаг. Түүний маргааш нь хил хаасан шүү дээ. Энэ бол улстөрчдийн оролцсон улс орноо сүйтгэсэн хамгийн том авлигын хэрэг.
-Задгай тээвэр явж байх үеийг бодоод үз. Би бараа худалдаж авахдаа нэг машинтай тохироод л тухайн үедээ наадуулын чинь яриад байгаа 20 сая төгрөгөөр 80 тонн ачааг ачаад ирж байсан. Хоёр сард нэг л удаа явна шүү дээ. Тэрхүү өсөлт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд одоогийнх шиг ингэж нөлөөлөөгүй. Нөлөөлөх ч үгүй. Одоогийн тээвэрт тэр машин явдгаараа явж байгаа. Дээр нь чингэлэг ачиж явдаг болсон. Тэр чингэлэг нь түрээстэй мөртлөө нэмээд зарагдаж байгаа байхгүй юу. Хуучин ганцхан машины үнэ төлдөг байсан бол одоо дээр нь чингэлгийн мөнгө, чингэлгийн түрээсийн мөнгө, өргөлт буулгалтын мөнгө, буцаах зардал гээд асар их хэмжээний мөнгө төлдөг болсон. Машины задгай тээврээр өргөж буулгах зардал гэж байгаагүй. Хуучин тээврээс дөрөв дахин илүү зардал хамгийн багадаа гарч байгаа. Тэгэхээр юмны үнэ дор хаяж 50-иас дээш хувь өсөх нь тодорхой шүү дээ.
-Тэгж л байна лээ. Улстөрчдийн хэлдэг л үг. Нэгдүгээрт, Л.Халтарыг шалгахгүй. Яагаад гэвэл ар талд нь маш том хүн байгаа. Бид харин хэн бэ гэдгийг судлаад олдохгүй байсан. Хятадын мэдээллээр бол Л.Оюун-Эрдэнэ болж таарлаа. Л.Халтарыг Төмөр замын ачаа тээврийн албаны дарга байхаас эхлээд мэднэ. 2008 онд өөрийнх нь санаачилгаар вагоны ачаа тээврийн үнийг хоёр дахин нэмж байсан. Замын-Үүдийнхэн тэмцэж байж болиулсан. Тухайн үед Л.Халтар ганцаараа огцроогүй үлдсэн. Бусад нь бүгд огцорсон байхгүй юу. Л.Халтар дэд сайд байхад хэчнээн вагон унав. Хэдэн хүний амиар тоглож байна. Олон удаагийн тохиолдлоор вагон унагасан. Урьд нь бол ганц удаагийн тохиолдлоор сайд нь шууд огцордог байсан. Л.Халтарын үед 10-аад тохиолдол гараад байхад ерөөсөө огцордоггүй.
-Яг энэ асуудлаар бүх бичиг баримтаа бүрдүүлээд хандсан. Хандсаны үндсэн дээрээс эхнээсээ мэдээлэл нь задарч байна шүү дээ. Одоогоор Эрээний консулын газраас хариу ирээгүй байна. Гэхдээ эхнээсээ урд талын авлигын хэрэг илчлэгдээд гар хөл нь тасраад эхлэнгүүт сандарсандаа байн байн телевиз, сонинд ярилцлага өгөөд, худлаа мэдээллээ яриад явна лээ. Одоо тэд сандралдаад эхэлсэн. Удахгүй тэдний үнэн төрх илчлэгдэнэ гэдэгт итгэж байна. Эрээний консулын газраас ирэх хариугаа хүлээж байна.
БӨХ лалар…
Циркээ авая… найзгүй долгорсүрэнгийн хэдэн хөлдүү бөх хүүхдүүд ээ !!!!!
Хөл бөмбөгө хаан спорт