сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шигшээ багийн боксчид 5 дугаар сарын 4-9-нд Чех улсын Усти-над-Лабем хотноо болох 51 дэх удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд хүчээ сорьж байна.
 
Өнөөдөр манай багаас эмэгтэй 2, эрэгтэй  нэг 1 тамирчин ринг дээр тулаан хийх хуваарьтай. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ О.Есүгэн, Швейцарийн тамирчинтай тулалдах бол 60 кг-д ОУХМ М.Намуун, Польшийн боксчин Р.Анета-тай хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Финландын тамирчин А.Мухаммад-тай тулалдана.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг