sonin.mn

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн  мэдээлэл хийлээ. Түүний өгүүлж буйгаар нийт 1690 хэсгийн хорооны мэдээлэл СЕХ-ы түр серверт ирээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт 1896 хэсгийн хорооноос 1690 хэсгийн хороо мэдээллээ ирүүлээд буй юм. Одоогоор нийт 1.181.061 сонгогч саналаа өгснөөс 592.199 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 496.618 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 77296 сонгогч тус итгэл үзүүлэн саналаа өгөөд байна.

Гэхдээ энэ нь ердөө одоогоор ирсэн хэсгийн дүн бөгөөд цаана нь 600 орчим саналын дүн ирэх ёстой юм.

М.Гал