Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд төсөл, хөтөлбөр боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж байна. МАН-аас шинэ Үндсэн хуулийн төсөл хэрэгжүүлж, нийгмийн шат бүрт сургалт зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга явууллаа. МАХН-аас БНМУ-ын дээд Үндсэн хуулийг санаачлан ард түмнээрээ хэлэлцүүлэв. Улс төрийн намууд ийнхүү шинэ Үндсэн хууль боловсруулж, түүнийгээ батлуулахад бараг бэлэн болоод байгаа. Тэгвэл өчигдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдлаа. Тэдний олонх нь МАН-аас хэрэгжүүлж буй шинэ Үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Ард түмэнд биш, улс төрийн нам олигархиудад давуу эрхтэй хуулийн төслийг өнөөгийн улстөрчид боловсруулж, тэр ч атугай батлуулахаар зэхэж байгаад харамсалтай байна хэмээн эрдэмтэд хэлж байв. Энэ асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, академич С.Нарангэрэл, ХИС-ын Эрдмийн сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва нарын байр суурийг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН БОДЛОГО НЬ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ БИЙ БОЛОХОД ЧИГЛЭЖ БАЙНА

-МАН-аас хэрэгжүүлж буй Шинэ Үндсэн хуулийн төслийг харлаа. Хуулийн өөрчлөлтөөр дамжуулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх гэж оролдож байгаа нь ажиглагдсан. Засгийн эрх мэдлийг намаар халхавчилсан олигархи бүлэглэл, тэдний эздийн гарт орсон бодит байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулахад чиглэж байна. Монголын нийгэмд тулгарсан, бугшсан түвэгтэй гол асуудлыг шийдэхэд тэр төсөл чиглэж чадсангүй. Төрийн ялзрал доройтол үргэлжилж улс төр олигархи бүлэглэлийн тэмцлийн талбар боллоо. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрх алдагдаж байна. Монгол Улсын төрийн тогтолцооны хамгийн сул дорой зангилаа нь УИХ түүний байгуулсан Засгийн газар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ байдлыг засахад чиглээгүй. Харин олигархиудын эрх мэдлийг дээшлүүлэхэд оршиж байна. Улс орон зэрлэг капитализм руу гулсаж байна. Төрийн тэргүүний эрх мэдлийг хязгаарлаж, Монгол төрийг сулруулна гэнэ. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, хариуцлага дээшлүүлнэ гэсэн санаа нь ард түмний хяналтаас Засгийн эрх мэдлийг бүрэн салгаж, нам дамжсан олигарх бүлэглэлийн хуйвалдааныг Монголын улс төрийн гол тэнхлэг болгоно. Сүүлийн арван жилийн дотор зургаан Засгийн газар солигдсон. Монголын улс төрийн тогтворгүй байдал архаг хууч өвчин мэт боллоо. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр улс төрийн намууд төрийн толгойд залрах санаархлын илрэл юм. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зохиогчид олон түмний хүссэн зарим асуудлаар өнгөлөн далдлалт хийж, олигархи бүлэглэлийн ноёрхолтой, зэрлэг капитализм бий болгоход чиглэж байна.
Доктор Х.Пүрэвдагва: ҮНДСЭН ХУУЛЬДАА ХАЛДАХ ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

-1992 оны Үндсэн хуулийн төслийг 15 сар хэлэлцүүлж, 70 гаруй хоног хуралдаж байж гаргасан юм. Гэвч одоо Үндсэн хууль болохгүй байна гэдэг сэтгэгдлийг ард түмэнд төрүүлээд, Үндсэн хуульдаа халдах террор хийж байна. Төрийн эрх мэдлийг тодорхой хугацаанд авсан субъект хууль бусаар эцэг хуульд халдах юм бол монголыг хутгалж байна гэж хэлж ч болох юм. Миний бодлоор шинжилгээ маш дутуу хийсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалт бүрээр шинжилгээ хийх ёстой байсан. Хоёрдугаарт, заалт бүрийн хэрэгжилтийг судалж, шинжлэх ёстой байсан.
Нэмэлт, өөрчлөлт хоёр чинь дундаа таслалтай байдаг юм. Гэтэл хоршоо үг мэт олон түмнийг төөрөгдүүлж байгаа шүү. Ямар ч байсан өнөөгийн цаг хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх бодит шалтгааныг хараагүй байна. Задлан шинжилгээ хийсний дараа бодит шалтгаан дээр тулгуурласан төсөл боловсруулах ёстой.
Академич С.Нарангэрэл: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХАЗААРЛАЖ БОЛОХГҮЙ

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд ерөнхий чиг үүргийн таван яамтай болохоор тусгажээ. Заавал ийм утгаар Үндсэн хуульд “гар дүрэх” ямар ч шаардлагагүй. Хууль зүй, дотоод хэргийн яам хууль тогтоомжид хяналт тавих, хуульчийг бэлтгэх, сонгон шалгаруулах нэг номерын зорилт нь өдөр тутмын асуудалтай холилдоод ирэхээр сайд үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах заалт оруулсан байна. Ингэж огт болохгүй. Яагаад гэхээр УИХ-ын чуулган жилд хоёр удаа завсарладаг.
Чуулган завсарлах хугацаанд онц байдал зарлах, дайны байдал зарлах шаардлага гарвал Ерөнхийлөгч хугацаа алдахгүй шийдэх боломжийг хязгаарлаж байна. УИХ ирцээ бүрдүүлж, хуулийн төслөө өргөн барих гэсээр байтал хугацаа алдах аюултай. Үүнээс гадна Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хүчингүй болгох заалт оруулж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад Монгол Улсаа төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, цэргийн хэсэгчилсэн дайчилгаа, онц байдал зарлах бүрэн эрхтэй. Энэ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөхөөс өөр аргагүй. Цаашид Үндсэн хуулийн дотоодтой зөрчилдөнө. Жишээ нь Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн байна гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг шинжийг байхгүй болгох гээд байна.
Доктор, профессор Ч.Зэгиймаа: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР НИЙГЭМД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ

-Өнөөдөр зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш монголын ард түмний өмнө тулгараад байгаа асуудлын талаар хэлэлцэж байна. Шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээний хүмүүс, эрдэмтэн судлаачид ирсэн гэж ойлгож байгаа. МАН-аас хэрэгжүүлж байгаа шинэ Үндсэн хууль нь зүгээр нэг хэсэгчилсэн хүүхдийн тоглоом шиг ойлголт яваад байна. Ийм Үндсэн хуулиар одоогийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй.
Бид өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ул суурьтай, шинжлэх ухаан ч байдлаар хандах нь чухал байна. Мэргэжлийн судлаачид, эх орондоо элэгтэй хүмүүсийн үг тэнд байсангүй.
Цөөхөн хүн амтай, эдийн засаг нь хямралтай, дээр нь улс төр тогтворгүй ийм ард түмэн хэрхэн оршин тогтнох вэ гэдэг нь Үндсэн хуультай салшгүй холбоотой. Монголын ирээдүйн амьдралыг ярьж байна. Түүнээс биш судлаачид хэн нэгэнд таалагдах гэж өнөөдөр энд үзэл бодлоо хэлээд сууж байгаа юм биш. Хэлж ярихаас өөр аргагүй хэмжээнд хүрчихлээ. Үндсэн хуульд нэг таслал, нэг үг орж ирэхэд бүх зүйл үймэх аюултай.
Ийнхүү эрдэмтэн судлаачид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон байж болох ч МАН-аас хэрэгжүүлж буй шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжих боломгүй гэдгээ илэрхийллээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлага нэрийн дор Ерөнхий сайдын эрх мэдлийг нь тэлж байгаа нь манайх шиг цөөн хүн амтай оронд тохирохгүй гэж үзсэн юм.
Тиймээс шинэ Үндсэн хуулийн төсөлд эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажил, байр суурийг бүрэн тусгаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар өөрчлөх талаар хурлын төгсгөлд зөвлөмж гаргав.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Монгол улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулж чадах хэдхэн л үндэсний компаниуд бий. 1 сая хүмүүс дотроос бизнес эрхэлж чадах 2-3 хүн л бий. Ийм хүмүүсийн нуруун дээр улс орон тогтдог. Аль ч оронд тухайн орны нэрийн хуудас болсон хэдхэн бренд компаниуд бий. Ийм компаниудаа төр нь хайрлаж хамгаалж өмгөөлж явдаг. Гэтэл монголд яаж байна? Олигархи ч гэх шиг. Тодорхой хэмжээнгээр хөрөнгө мөнгө төвлөрч нягтарч байж хөгжлийн хүч бий болно. Хэрвээ үч хөрөнгийг задалж тараах юм бол монголд ганц ч хүчтэн үлдэхгүй. Гадаадын захын гуйлгачин орж ирээд монгол орныг дээрэлхэнэ. Хэн нь ч өрсөлдөж чадахгүй.
Эхлээд дордуулсан 7 өөрчлөлтийг хүчингүй болгоод. Дараа нь мэргэжлийн хүмүүсийн болон бүх нам хөдөлгөөнүүдийг оролцуулан ул суурьтай өөрчлөх хэрэгтэй
hogjiltei orond kompaniin zasaglal torluu shurgaldaggiy . tend olonhiin zasaglal baidag. tsoonh bolson kompaniin zadaglal tortei zobhon tatbaraar haritsdag. manaid bol toroos kompaniud tender .konces nereer hulgai hiij amidardag.
Гаднын өрслдөгчидтэй өрсөлдөж чадах монгол үндэсний хүчтэй өрсөлдөгч бий болгохын төлөө монголчууд ажиллах хэрэгтэй. Олигархи гэдэг үгийг одоо мартах хэрэгтэй. Ямар ч хэрэгцээгүй үг. Баялаг бүтээгч гэж нэрлэх хэрэгтэй.
Олигархи баялаг бүтээгч хоёрт ижил тал байдагч хөрөнгийн хуримтлалаа бий болгодог арга замаараа ялгагдана.
Ork gedeg ner oruulaya kk
туйлширах муу. улстөрд гараа гүнзгий дүрсэн тээндэрийн луйварчин хээл хахуулийн үүр уурхай зөндөө байна. Бас бор зүрхээрээ мунаг эсгий арьсан углаас хийдэг оркууд махны чээнжүүд байна. Тэд маш их ялгаатай. Шудрага өрсөлдөөн бүгдэд тэгш боломж нээлттэй байх нь чухал.
Д.Гантулга: Дараагийн ерөнхий сайдад хамгийн тохирох хүн бол Хүрэлсүх гэдэг материал дөнгөж тавигдаад устгагдчихлаа. Уншмаар байх юм аа!
oligarh gedeg chini tegeed baylag buteegch gesen ug bolj taarch baina uu kkkk
Hahaahaa hahaj uhlee. Oligarh gedeg chine baylag buteegch bish ulsiin hurungu zavchuulj idseer terbumtan bolson hulgaich nar. Baylag buteegch gevel Gatsuurtiin Chimbaa shig humuusiig helne. Er ni ter hun huduu aj ahuig hariutssan said baival yag taarna.
Олигархи гэдэг бол жаахан мөнгөтэй болж аваад түүнийгээ цацаж төрийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар бүлэглэл дамжуулан олж авахыг хэлдэг. Үүгээрээ ашигт малтмал концесс тэндэр авч баяжиж хязгааргүй эрх мэдэлтэй болохыг мөрөөдөнө
Uurchluh ni zailshgui shaardlagatai
Manan tord baigaa zagt hulgai hudal nuurelsen man nam ganzaaraa undsen hul oorchloh Ni daranguilaltai huchirhiilel hulgai hudligen zamaar orno iijiin uchir mongolchuud ene oorchlolotiig demjih esgui hodoonii malnuud bol buur orolzohiin ch hereggui
Ер нь комисс гээд хүмүүс маань үнэндээ мэргэжлийн хүмүүс үү? Ардчилсан засаг гээдг зүйлээ ойлгоогүй байгаа биш үү? Яараад яах вэ? сайн нягтлах хэрэгтэй л дээ.
Өөрчлөх, бүр шинэчлэх ч шаардлагатай байж болно. Гэхдээ маш нарийн судалгаа,дүгэнлт хийж байж өөрчлөх хэрэгтэй. Ийнхүү яаран сандран хам хум хэлэлцсэн болоод өөрчлөх нь Монгол улсаа устгахтай адил.
Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй юм. Харин одоогийн Үндсэн хууль чинь олигархуудын эрх ашигт яв цав нийцэж байгаам шүү дээ. Үүнийг өөрчлөхөөс харин олигархууд үхэтлээ айцгааж байгаа шүү. Энэ амбиц нь хэтийдсэн Нарангэрэл ч гэх шиг өвгөцүүл одоо улсын хөгжлийг улдан чангаахаа болих хэрэгтэй. Эд үнэхээр хоцрогдсон шүү.
ЗА АРД ТҮМЭН ИЙМ ХҮЛЦЭНГЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ТЭМЦЭЛД. БЭЛЭН БАЙЦГААЯ ХЭДХЭН. НОВШУУД (элбэгдорж, баяр, энхболд )ЭДНИЙГ ДАГАН БАЯСАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА. ЯСТОЙ НЭГ АЛАЛЦАНА ШҮҮ САНСНИЙ ГАРЗ ШҮҮ
1.Mongol mal turiin hamgaalaltand baina aa gesen utga sanaa baihgui bolson baih yum tsaad utgaaraa bid nariin ideh hool hunsiig hamgaalj baigaa helber gedgiig yagaad haschuu!!!! 2. Baigali orchin ter tusmaa gazriin bayalag ard tumnii medeld ulam tod tomruulj bur utga zuitei bolgomoor baina??? 3. Mongol ulsiin erunhiilugch, shuuh erh medliin haraat bus baidliig ugui hiisneer 2020 ond MAH-l hojino ternees Mongoliin ard tumen hojmoorgui yum??? 4. Er ni 3han saya hun amtai Mongol shig iim utga tuguldur Undsen huulitai uls oron hovor gedgiig yagaad olj harahgui baina????
ХИС -ийн Эрдмийн сургууль биш Монгол Улсын Эрдмийн Их сургуулиас зохион байгуулсан. Сэтгуулч хуний хэлсэн угийг намтай холбоод зохиогоод бичсэн бнадаа.
Hen ene hulgaich 76 undsen huuli uurchiluuduh gej guisan yum be? Muu hulgaich luivarchin nart Undsen Huuli uurchiluh erh baihgui.
mongolchuud yamar aztai yls be. ene olon saijan yhaantan byyrlyyd uneheer ard tumend tystai eh orond geregtei ugiig helj baigaad bayarlahgui baihiin arga alga . yrt nasalj ydaan jargaarai.
USA d supreme court ni undsen huuliin hamgaalagch boldog!!Eronhiilogch ni tomilj senate buju parliament ni batalgag manaihtai adilhan!!! Hugatsaagui hen negen eronhiilogch garaad solih erh baihgui!!!Undsen huuliin tsets gej baihgui!! Trumpiin travel ban ni shat shatnii shuuh deer unaj bh jisheetei!!