
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 22 /DW/. Лхагва гарагт буюу өчигдөр Иордан голын Баруун эргийн Женин хотоос холгүй газарт Израилын цэргүүд дипломат төлөөлөгчдийн баг руу гал нээсэн тухай Германы Гадаад хэргийн яам мэдэгдээд уг халдлагыг эрс буруушаасан байна. Тус багийн бүрэлдэхүүнд Германы дипломат ажилтан багтсан байжээ.
Бельгийн Гадаад хэргийн сайд Максим Превогийн мэдэгдсэнээр, энэхүү айлчлалын талаар Израилын армитай урьдчилан тохиролцсон байсан бөгөөд дипломатчид “тод тэмдэглэгээ бүхий авто машины цуваагаар” явж байсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефан Дюжаррик лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, НҮБ-ын ажилтнууд багтсан дипломатчид руу гал нээсэн. Анхааруулах зорилготой байсан эсэхээс үл хамааран эл үйлдлийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэж мэдэгджээ. Тэрбээ цааш нь хэлэхдээ, албан үүргээ гүйцэтгэж буй дипломат ажилтнууд руу ямар ч тохиолдолд гал нээх ёсгүй, тэд халдлагад өртөх ёсгүй гэдгийг бүгд мэднэ гэсэн байна. НҮБ-ын төлөөлөгч Израилын талд хандан "цаашид ийм тохиолдол гаргахгүйн тулд арга хэмжээ авахыг" уриалжээ.
Палестины WAFA агентлагийн мэдээлснээр, Израилын цэргүүд Женин хот дахь палестинчуудын дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдалтай танилцахаар ирсэн дипломат төлөөлөгчид болон тэднийг дагалдан явж байсан сэтгүүлчид рүү гал нээжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Орос, Египет, Иордан, Марокко, Япон зэрэг 10 гаруй улс, мөн Европын Холбооны дипломат ажилтнууд багтсан байв. Харин Израилын Батлан хамгаалах армийн зүгээс “төлөөлөгчдийн баг батлагдсан чиглэлээс хазайж, зөвшөөрөлгүй бүсэд орсон байсан нь анхан шатны шалгалтаар тогтоогдсон. Тус бүсэд үүрэг гүйцэтгэж байсан Израилын цэргүүд тэдний анхаарлыг өөр тийш хандуулахын тулд анхааруулах гал нээсэн. Хүний амь эрсдэж, шархадсан талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй" гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Төр улсгүй 2000 жил тэнүүчилж байсан Еврейчүүдийг Оросууд улс болгож өгсөн нь буруудсан байна. Израйлийг бүрэн устгаж Еврейчүүдийг дараагийн 2000 жилийн тэнүүчилсэн амьдрал нь гаргаж хаях хэрэгтэй.
хэнд хамаа бна. чи энд адгаад ямар ашиг бна. ямар ч байсан 2000 жилийн дараа, хэлээ сэргээгээд босоод ирсэн үндэстэн. Чадаж байгаа юманд арга байхгүй.