sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 22 /TASS/. Биткоины ханш 110 мянган ам.долларт хүрснээр дээд үзүүлэлт дахин шинэчлэгджээ. Арилжааны талбаруудын мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд уг криптовалютын үнэ 3 хувиар өссөн байна.


“Binance” биржийн арилжааны явцад биткоины ханш 2.94 хувиар өсөж, 110.143 ам.долларт хүрсэн байна.


20 гаруй биржийн дундаж үнийг тооцоолдог “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткоины дундаж ханш 109.644 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 3.59 хувиар өсжээ. Биткоины ханш өмнө нь энэ оны нэгдүгээр сарын 20-нд түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн юм. Тухайн өдөр "Coinbase" бирж дээр 109.359 ам.доллар, харин "Binance" дээр 109.588 ам.долларт хүрч байв.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг