Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.
-Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол Улсын хэмжээнд цагаан cap, наадам гээд хоёр том баяр бий. Эдгээр баярыг үзэж сонирхох гэж гадны жуулчид хүртэл хөвөрдөг болж. Тэгэхээр дээрх баярууд маань дэлхийд данстай болсны илэрхийлэл юм болов уу.
-Саяхан УБТЗ-ынхан танай хийдэд ном хуруулсан гэж сонслоо. Ямар ном хуруулав?
-УБТЗ-ын хамт олон Гандантэгчэнлин хийдэд зочилж "Арван хангал" буюу биднийг сахин хамгаалж байдаг бурхадуудад ирэх жилийнхээ ажил үйлсийг даатгаж, хурал ном хуруулсан. Энэ бол үнэхээр ерөөлтэй үйл явдал юм. Төмөр замын ажил үргэлж ундарч байдаг, цаг минутаар хэмжигддэг, маш нарийн нандин байхыг шаарддаг юм байна. Ер нь, улсын хэмжээнд олон хүнийг цалинжуулж, ажил амьдралыг нь нуруундаа авч явдаг компани бол яах аргагүй УБТЗ юм. Тэгэхээр энэхүү хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй олон хүний төлөө санаа зовинож, сахиус бурхандаа даатгахаас ч аргагүй. Нөгөөтэйгүүр төмөр замчдын маань дийлэнх нь буддын шашинтан. Тиймээс бид гал тахиа жилдээ төмөр замчид аваар осолгүй, аюулгүй, амар тайван, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөж ном уншлаа.
-Төмөр замчдад хандаж та ямар сургаал айлдахсан бол?
- Нэг компанийн ажилтнууд гэдэг үндсэндээ нэг гэр бүлийн гишүүд. Тийм учраас хоорондоо эв зүйтэй, бие биенээ хүндэлж хайрлаж байх нь хамгийн чухал юм шүү гэдгийг чандлан захья.
Яагаад вэ гэхээр нэг айл гэр байлаа гээд бодоход өрхийн тэргүүлэгчээ зүй зохистойгоор хүндэтгэж, хэлсэн үгийг нь эерэгээр хүлээн авч, бодол сэтгэлийг нь дэмжиж, гэр бүлээрээ сайхан байх юм бол тухайн айл хэчнээн сайхан эв түнжинтэй, амгалан жаргалтай байдаг билээ. Үүний адилаар хүн бүхний оролцоо нэгдмэл байж гэмээнэ тэр байгууллагын ажил үйлс өөдрөг сайхан байх учиртай юм. Монголд ганц дутаад байгаа зүйл бол бие биенээ хүндлэх явдал. Удирдлагаа шүүмжилдэг. Тэгсэн мөртлөө хаана, хаанаа хариуцсан ажлаа хийдэггүй. Болсон ч, болоогүй ч шүүмжлээд л байдаг. Энэ дутагдал нь албан байгууллагын ажил үйлсийг урагшлуулахгүй байна уу гэсэн сэжим харагддаг.
"Эд биднийг тэжээх ёстой" гэсэн явцуу үзлээр хандаад байдаг тал бий. Зах зээлийн нийгэм бол хүн бүр өөрийнхөө толгойг дааж амьдрах хууль зүйтэй. Ингэхдээ хүн бүхэн дор бүртээ хариуцлагаа ухамсарлаж, ажил албандаа сэтгэл зүтгэлтэй ханддаг. Түүнийг нь дагаад мэдлэг боловсрол нь дээшилдэг учиртай. Хариуцсан ажилдаа тогтвор сууршилтай, үргэлж шинийг санаачлагч байж гэмээнэ ар гэрийнх нь ахуй амьдрал ч дагаад дээшилдэг зарчим хэрэгжиж байгаа. Нэг үгээр хэлбэл хуучны нийгэм шигээ хүнээр тэжээлгэх тухай бодоод байвал ажил алба ч урагшлахгүй, ахуй амьдрал ч дэвшихгүй, нэг л хэвэндээ байх ийм л нийгмийн тогтолцоонд орсон учраас бид өөрсдөө зүтгэх ёстой юм.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Зөв шүүмжлэлийн ач тус ч бас байдаг л болов уу?
-Үнэхээр зөв зүйтэй шүүмжлэл байж болно л доо. Байх ч ёстой. Гэвч өөрт нь таалагдахгүй байгаа бүхнийг хэн нэгэн рүү чихдэг зуршил хэзээ ч байж болохгүй. Чухамдаа энэ байдал л улс орныг хөгжүүлэхгүй байгаа юм.
Жишээ нь Япон,Солонгос, Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжил дэвшилтэй, бидний жишээ татдаг орнуудад шүүмжлэл байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ болохгүй гэж бодсон бүх зүйлээ бусдад чихдэг үзэгдэл байхгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийн хариуцсан ажлаа яв цав гүйцэтгэж чаддаг. Хөдөлмөрийн бүтээмж нь маш өндөр харагддаг шүү дээ. Гудамж талбайнх нь өнгө төрхөөс эхлээд ажлыг ямар хэмжээнд хийж байна вэ гэдэг нь тод харагддаг. Гудамж нь бараг л бидний гэр орноос цэвэрхэн харагддаг. Ажиллаж, амьдарч байгаа орчноо үргэлж угааж, булан тохойдоо ширхэг ч хог хаяхгүй өөриймсөг сэтгэлээр хандаж байгаа учраас тэр.
Ямар сайндаа л би тэнд очоод "Манай хотын гудамжинд уурлаад хүн рүү авч шидэх чулуу хаа сайгүй байдаг. Энд харин ширхэг ч чулуу алга шив дээ" гэж алиалж байсан. Хүн бүр хариуцсан ажлаа яв цав хийгээд ирэхээр ойр орчин нь өнгөө засаад л, хаана хаанаа алдаа дутагдал ч гарахгүй болоод эхэлдэг. Сайн хийсэн ажлын үр дүн өнөө маргаашаар бус хэдэн жилээр гардаг. Энэ зоргоор тухайн байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг мөнгө багасдаг. Төмөр зам ч үүнтэй агаар нэг. Энэ бүтээмж эв нэгдэл дээр суурилж ирдэг учиртай.
Тиймээс хамтрагчдаа хүндлэх, удирдлагад нь ажиллаж буй хүмүүсийн санаачлагыг нь дэмжих үзэл юу юунаас илүү чухал. Нэг нь өнгөтэй өөдтэй явахад татаж унагаад, өөрөө ч тэр хэмжээнд хүрч чадахгүй бол улс орноо, албан байгууллагаа, өөрийнхөө хөдөлмөрийн үр дүнг, амьдралаа хорлож буй явдал юм. Өнгөтэй яваа нэгнээ дэмжээд байвал тийм өөдрөг хүмүүс олноор төрөн гарна. Тэр зоргоор компанийнх нь нэр төр өсч, нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, ажил үйлс нь цэгцэрдэг жамтай.
-Олон хүнийг эв нэгдэлтэй байхын үндэс суурийг шашны номлолд юу гэж сургасан байдаг вэ?
-Буддын шашинд хүн гэдэг ойлголт нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл юм гэж тодорхойлдог. Тиймээс "Би хүнтэй сайхан харьцана гэдгийг яаж ойлгох вэ?" гэсэн нэг томоохон асуудал бий. Намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн надтай харьцаж буй аяг, араншин бол миний төрхийг илэрхийлж байдаг учиртай. Яагаад гэвэл би хүн рүү муухай харж байгаа тохиолдолд хүн над руу хэзээ ч сайхан хардаггүй.
"Өөртэй нь адилхан байя" гэсэн үүднээс тэр хүн өөр рүү чинь хялайж л хардаг. Хүнийг биеийн хүчээрээ байнга айлгах гэж нударгаа зангиддаг бол цаад хүн нь ч мөн адил дийлдэхгүйн тулд аливаа нэгэн арга сүвэгчилж, төмөр, чулуу барих ухаан өгдөг.
Иймд биеийн болон хэлний хөдөлгөөнөө үргэлж хянаж, аливаад ухаалгаар хандаж байх хэрэгтэй. Тухайлбал, урд өдөр нь уулзах гэж цаг товлосон хүн очиж чадаагүй бол өмнөөс " Чи муу яагаад ирдэггүй юм" гээд угтвал, нөгөө хүн "Хуц. Чамд ямар хамаатай юм бэ" гэж хариулна. Яагаад тэр хүний өмнөөс "Миний найзад юу тохиолдоод ирж чадсангүй вэ" гэж асууж болохгүй гэж. Аль болох өөрөө зөөлөн байх тусам эсэргэлдэгч хүмүүс мөн л эв эеэр харьцдаг.
Ямар ч хүн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Сэтгэл зөөлөн, дотроо үргэлж сайн сайхныг бодсон бол хэл, бие хоёр дагаад зөөлөрдөг. Хүнийг хүндэтгэхийн хэрээр хүмүүс буцаад хүндэлдэг.
Сайхан зүйл ярих тусам сайхан зүйлийг хариуд нь хэлдэг. Энэ зоргоор тухайн хүн тайвшралыг олж, халуун дулаан уур амьсгалтай хамт олны дунд ажиллаж, амьдрах үндэс бүрддэг. Иймд төмөр замчид минь ажилдаа ч, ар гэртээ ч бие, хэл, сэтгэлээ ариун байлгаарай. Энэ л та бүхний сэтгэл өөдрөг, жаргалтай амьдралын эх үүсвэр юм шүү.
-Түрүү үеийн хүмүүс ихэвчлэн урт насалж, өвчин зовлон тусах нь ч бага байсан гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Манай эцэг өвгөд энэ ертөнц дээрх дөрвөн зүйлийг өөртөө болон гэр орондоо бүрдүүлэх гэж мэрийж ирсэн байдаг. Энэ юу вэ гэхээр нэн тэргүүнд урт нас. Ямар ч их эд хөрөнгө, мөнгө төгрөг хураасан богино насалбал ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Иймд хүн өөрөө эрүүл, өвчингүй байхыг боддог.
Улмаар бурхан шүтээндээ залбирч, ажил амралтаа зөв зохицуулахыг эрмэлздэг. Ингэснээр насыг бүтээж, зөвхөн өөрөө ч бус гэр бүл, хамт олноороо эрүүл саруул сайхан байхын жаргалыг эдэлдэг. Хувцсаа тааруулах, зөв зохистой хооллох гээд эрүүл байхын үндэс шалтгаан нь хувь хүнээс их шалтгаалдаг лдаа. Гуравдугаарт, "Барцадгүй байлгаж өгөөч" гэж бурхандаа залбирдаг байсан. Хүн хулгай хийж, худал хэлэхээс эхлээд бусармаг зүйл хийгээд л байх юм бол өөрөө сайхан амьдрах нь бүү хэл шоронд ороход тулдаг.
Шоронд орсноос хойш юун эхнэр хүүхэд, хамт олон. Эрх чөлөөтэй байх бүх эрхэм чанараа үгүй хийдэг. Мөн түүнчлэн гаднаас ирдэг барцад болох аюул ослоос өөрийгөө хамгаалах нь чухал. Алхам бүрээ хянаж, гүйцэтгэж байгаа ажлынхаа дүрэм журмыг чанд сахиж, анхаарал болгоомжоо алдахгүй байх явдал. Энэ нь эргээд надад урт нас авчрахын гол үндэс юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.
Эцэст нь эд таваар. Өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний цалин, эд таваартай байхгүй бол хүн сайхан амьдарч чаддаггүй. Хувцас муутай, гэдэс өлсгөлөн явж байгаад өвчин тусдаг. Бусармаг зүйл урган гардаг. Иймд өөрөө хөдөлмөрлөх, тэгэж гэмээнэ сайхан амьдрах боломж бүрддэг юм.
-Төмөр замчид амьгүй зүйл буюу техник хэрэгсэлтэй ихэвчлэн харьцаж ажилладаг. Осол зөрчлүүд ч техникийн хүчин зүйлээс урган гарах тохиолдол их бий. Ийм төрлийн ослоос ангид байхын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд болгоомж хэрэгтэй. Болгоомж гэдэг нь ажлаа мэдсэн мэдлэг, анхаарал хоёрын нэгдэл юм. Мэдлэггүйгээсээ болж техник хэрэгсэлтэй буруу харьцах. Улмаар осол аваарт өртөх нигуртай л даа. Иймд энэ техниктэй ингэж харьцвал юу болох вэ гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тийм ч учраас хөдөлмөр хамгаалал гэдэг зүйл яригддаг. Чухамдаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмаа нягт мөрдөж, үргэлж сэрэмжтэй байж чадвал осол аваараас ангид байх бүрэн боломжтой.
-Нөгөө талаасаа төмөр замчид чанд хатуу дүрэм журмын доор дээд зэргийн сахилга баттай ажилладгаараа онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалан захирах, захирагдах ёстой холбоотой үл ойлголцол, зөрчилдөөн, уур бухимдлын асуудал ч урган гардаг юм болов уу гэж боддог. Ер нь удирдагч хүн уур хилэнгүй байх, үл ойлголцолд бага орохын тулд юуг хичээх хэрэгтэй вэ?
-Захирах, захирагдах ёс гэдэг зүйл хаана ч байх ёстой л доо. Тийм ч учраас өндөр боловсролтой, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвартай хүмүүсээ бид удирдагчаараа сонгож ирсэн. Энэ утгаараа удирдагч байгаа тохиолдолд тухайн хүний ажил албанд нь хүндэтгэлтэй хандаж, үүрэг даалгаврыг нь биелүүлэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй зүйл гарвал "Та энд алдаж байна шүү" гэдэг зүй зохистой зөвлөгөөг өгнө үү гэхээс үг бүрийг нь сөрөөд, эсэргүүцээд байвал тухайн байгууллагын ажил зогсох тал руугаа явна шүү дээ.
Дарга гэдэг ганцхан мөст байдаг учраас доор нь ажиллаж буй хэдэн зуун хүн ч хамаагүй бодит байдлыг бодож үзэх ёстой Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг. Гэвч энэ бол бодит байдал биш.Тиймээс удирдлагынхаа үгэнд орж явна гэдэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний эрхэм чухал соёл юм даа. Нөгөөтэйгүүр хамт олноо удирдаж яваа дарга хүн ч ажилтнуудынхаа үгийг сайн сонсч, алдаа дутагдлаа цаг алдалгүй засч, нөхцөл байдалд зөв, шударга дүгнэлт өгч байх хэрэгтэй. Өөрийгөө хаан мэтээр төсөөлж болохгүй.
-Төмөр замд тухайн мэргэжлээр сургууль төгсч, онолыг нь сурсан нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай ажил олон байдаг л даа. Гэвч мэргэжлийн бус хүмүүс хөндлөнгөөс төмөр замын асуудалд их хутгалдаж оролцох нь харагдах юм. Таны хувьд ийм үзэгдэлд ямар дүгнэлт хийх вэ?
-Дээд түвшний хүмүүс доод талынхаа хүмүүсийн санал сэтгэгдлийг их хүндэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй л дээ. Жишээ нь, төмөр замын мэргэжлийн бус дарга нар "Өргөн, нарийн цариг" гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр их л мэргэн цэцэн ярьж буй нь харагддаг. "Эд нар мэргэжлийнх нь хүмүүсээс заавар зөвлөгөө авсан болов уу" гэж бодох үе ч гардаг л даа. Яагаад вэ гэхээр төмөр замчидтай уулзаад ярилцахад "Шал дэмий юм ярьж байна. Мэргэжлийн талаасаа бол бүтэхгүй зүйл ярих юм. Том дарга гэхээрээ л бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ" гэсэн санааг цухалзуулдаг. Үүнээс дүгнэн харахад тухайн мэргэжлээ сайн мэддэг хүн л удирдлагуудаар нь ажиллах нь зүйтэй юм болов уу.
Тухайн ажлын байранд мэргэжлийн мэдлэг огт байхгүй хүнийг авчраад тавьчихаар хий дэмий цаг алдаад, тэр хүн ажлын байрандаа суралцаж, дадлагажсаар байтал албан байгууллага, хамт олных нь ажил хойш татагдчихдаг юм болов уу гэж хардаг. Коммунист нийгэм бол хэцүү цаг үе байсан. Гэхдээ боловсон хүчний талдаа бол сүрхий байсан шүү дээ. Хөдөө гадаа томилж, амьдрал үзүүлж байж тохирсон албанд нь томилдог Тэндээс нь шалгаруулж удирдах албан тушаалд томилдог байлаа шүү дээ. Ингэснээр тухайн удирдагч өөрөө ажилтан байсан учраас мэргэжлийнхээ онцлог, нөхцөл байдлыг сайн мэддэг. Улмаар алдаа дутагдал гаргадаггүй байсан.
Одоо жишээ нь УИХ-д амьдрал мэддэгхүн орж байна уу, үгүй юу гэвэл эргэлзээтэй шүү дээ. Ямар ч мэдлэггүй хүн шийдвэр гаргах түвшинд томилсноос болоод улс орон хохирдог дутагдал аль ч намд нь ажиглагдаад байдаг юм. Би лам хүн учраас бүх хүн зовлон жаргалаа ирж уудална. Тэдний яриаг харьцуулж бодоод байхад ийм дүгнэлт заримдаа буудаг л юм.
-“Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа учраас би ч бас бухимдаж байна” гэж ярих хүн олширсон.Энэ тухайд юу хэлэх вэ?
-Хохь нь л гэж хэлэх байх даа.Яагаад гэвэл өөрийгөө аль болох чөлөөлж явах тухай бодохгүй байна. Бодит байдлыг мэдэхгүй л бухимдаад байна шүү дээ.Зурагтаар гарч байгаа мэдээг хар л даа .Ямар ч бухимдах шаардлагагүй зүйлд бухимдаад байгаа биз дээ. Тавантолгойн төсөл хөдөлж байна шүү дээ. 29 ам. Доллараар өгдөг байсан нүүрсийг 71 ам.доллараар өгдөг боллоо. Хятад руу нүүрс гарч эхэллээ.
Гэтэл "Дэлхийн ханш 150 ам.доллар байгаа шүү дээ" гээд бас л шүүмжилж байна. Энэ бодит зүйл биш. Бид хоёр том гүрний дунд оршдог. Хятадаас өөр нүүрс авдаг газар одоогоор алга. Бүр өгөхгүй байснаас 71 ам.доллараар нүүрсээ өгөөд өрөө дарах шаардлага бидэнд бий биз дээ. Яагаад үүнийг зөв бодож чадахгүй байгаа юм бэ. Бодитоор харж чаддаг бол бухимдахгүй зүйл зөндөө л байна.
-Та төмөр замчдын ажил үйлсийг чухам ямар өнгөөр хардаг вэ?
-Хамаагүй дээрдсэн. Бодоод үз л дээ. 1990 оны эхээр ардчилал дөнгөж гарч байхад ямар байлаа. Хятадаас ирж байгаа вагон гахайгаар дүүрэн Хүн суух зайгүй овоолсон ачаа бараан дээрээ тав тухгүй унтаж амарсан болоод л явдаг байлаа.
Ганзагын наймаачдын эх захгүйг хэлэх үү, дүүрэн архи, тамхины дунд л явдаг байсан. 1990 оны дунд үеэс маш цэвэрхэн болж эхэлсэн. Одоо ямар сайхан байна вэ. Зүтгүүрээ өөрсдөө хийж байна. Энэ хөгжил биш гэж үү. Агаарын тээврийнхэн л гэхэд гадаадын онгоцыг захиалгаар засч, хуучин онгоцныхоо буудлыг сургалтын төв болгох тухай ярьж байна.
Өөрсдийгөө голдог өвчтэй л болохоос биш бид өдөр өдрөөр л сайжирч байна шүү дээ. Тэгэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд саяхныг хүртэл Оросын мэргэжилтнүүдээр л ийм төрлийн ажлаа хийлгэсэн. Жишээ нь, Манж гэж хүчирхэг гүрэн байсан. Одоо 64.000 орчим манж хүн байдаг гэж ярьдаг. Тэд эх хэлээрээ ч ярьдаггүй. Бид тусгаар тогтносон Монгол Улс гурван саяулаа болчихоод хөгжиж цэцэглэж байна. Түвд л гэхэд 60 жилийн өмнө газрын зурагнаас хасагдаж, Хятадын нэг хэсэг болсон. Гэтэл манай улсын газрын зураг байгаа биз дээ. Тэгэхээр хий дэмий зүйлд бухимдаж цагаа гарздах нь илүүц юм.
-Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье!
Эх сурвалж: "Ганзам" сонин
Сэтгэгдэл0
Энэ нэг эргүү юм одоо болиосой доо. Үхэл, зовлонд унсан хүмүүсийг мунхруулж халаасыг нь сэгсэрдэг, хүүхэн хүчиндэж шоронд суудаг цаад лам нэртэй хар луйварчидынхаа шарыг шувталж, улс оронд хэрэгтэй ажил хийлгэ!!! Шарын гэх бурангуй шашин монголыг мөхөл рүү түлхэж гай л болж ирсэн шүү.
Хоолой өвдөлт юунаас үүдэлтэй вэ? Түүнийг хэрхэн эмчилж зохицуулах вэ? Эрүүл мэндийн баталгаат мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас (BBC Health News): healthnewsmn.blogspot.com
Бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу? Хэт хурдан дур тавилт юунаас үүдэлтэй вэ? Бэлгийн сулрал юунаас үүдэлтэй вэ? Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ? Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Үргүйдэлт гэх мэт сексологитой холбоотой сонирхолтай мэдээллүүдийг дэлхийн алдарт BBC Health News гэх мэт вебсайтуудаас орчуулж тавив: healthnewsmn.blogspot.com
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Буддын шашинт Монголын ард түмнийг битгий доромжилоод бай.
MUUSAIN LAM NAR BOL UNDESNII DAISAN MUN
Дарга болвол Монгол улсын хуулийг үйлчлүүлэхээ байлгаж Эрдэнэт Оюутолгой Тавантолгойд шахааны бизнес хийж олон арван тэрбумын татвараас чөлөөлөгдөж тендер авч гадаадад офшор данс нээж хаус худалдаж аваад чөлөөтэй ууж иднэ.Хууль сахиулах гэсэн прокурор цагдааг бөгсний нүхээр гартал мөнгө чихэж өгч чимээгүй болгоод төрийн ордонд дуртай хүүхнээ шааж гадаадад гарч элчин сайд болно.Их амттай шүү.Ийм амтат бялуунаас татгалзах дүүрчихсэн мангуу толгойнууд байна гэж үү?
eneegiin haranhui bydyyleg sorongiin hylgaichidaar dyyrsen munhag hymyyseer dyyrsen kamandyyd bol Mongoliin esregeer teleeluulsen Hyatadiin zahialgaar bichegchidiin teneglel bna?iim muuhai byzariin amitad Mongoloor dsyyren bna!sasin geed yarihaar ard tymen ryy maani doromjilol yaridag tysgai hymyysiig salgadag gazaryyd ni salgaj medeelel olon niitiin anhaaraldaa saitar abch internet sybagiig ni haah hyrtel arga hemjee abah saardlagatai bna!Mongolchyydiin ene hyzmal yaria ni niitiin hegjil debsild yabch sainaar neleelehgyi soronjson Kamandyyd bna!eryyl saryylaar yaridag jiriin oyunlag ard tymend bol sasinii tolgoilogch hamgiin oyunlag hynii yariag ynsaad zeb dygnelt gargaj chadahgyig bodohod ted eryyl bys?hymyys bna!Ta nariin hyzmal ta nartaa l zeb biz!!hench heregsehgyi demiirelee eersdeen byrzgaa!!!!
Дарга нар л сайхан амьдарч бгаам чинь аргагуй шvvдэ найз минь)
Hamba gantsaaraa heden lam naraa udirdmaar bolood jab.morooroo ediin zasag uls toriin onol medej baijil duugarch uzdee .
Hambatan heden lam naraa daguulaad uil hooj utaag ugiu bolgoj ed shidee uzuul . Dalai bagshaasaa tuslamj absanch jahab.
Чойжамц одоо болимоор юм. Дандаа худлаа ярина.
Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг.ҮҮНИЙГ ОДОО МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ ХҮНИЙГ ОГЦРУУЛЖ ӨӨР ЮМ МЭДДЭГ НОМТОЙ ХҮН ХАМБААР ТАИХ ХЭРЭГТЭЙ.ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧ УЛААН ЦАГААН НҮДЭН ДЭЭР УУЖ ИДЭЭД БАЙВАЛ МИНИЙ НАЙЗ ЯАГААД УУЖ ИДЭЭД БАЙГАА ЮМ ГЭЖ ЭЕЛДГЭЭР АСУУХ БОЛЖ БАЙНА УУ? ХАХАХА.МОНГОЛЧУУД ШАРЫН БИШ УЛААНЫ УРСГАЛ ШҮТЭХ ХЭРЭГТЭЙ.
Unenii huvitai gehdee shaltgaan ni hudulmuriig ni unelehguie ireduidee itgeh itgel muu baigaagaas bolj bna
Энэ лам хэзээнийл улс торжиж, эд хоронготэй холбогдож, авгай хуухний богс элдэг САНВААРТАН! Суулийн уед бур гаарлаа, энэ юу болж байна ?! ТЗ,5 Т зэргийн ялтан удирдлагуудыг НОМ уншчихсан гээд зоригийг нь ЧАНГАЛЖ байна !!! ...
Зарим хүмүүс Монгол улс өрөнд орлоо гэж худлаа яриад, дараа нь худал үгэндээ өөрсдөө итгээд бухимдаад байх ямар шаардлага байна? Монгол улс хөгжлийн зээл авсан. Авч байгаа. Цаашдаа ч авах болно. Зээлээ төлж чадахгүй нөхцөлд өр гэж ярина. Одоогоор монгол улс авсан зээлээ цаг тухайд нь төлж байгаа. Ямар нэгэн өр үүссэн асуудал байхгүй.
МОНГОЛЧУУДЫН ЦӨӨНХИ ХЭСЭГ ХҮН МУУЛЖ БАЙЖ Л ТААШААЛ АВАХ БОЛЖ ДЭЭ. ЭНЭ НЬ ЗӨВХӨН ӨӨРТ ЧИНЬ БУС ҮР ХҮҮХЭД УДАМ СУДАРТ ЧИНЬ Л ЦӨВТЭЙ ГЭДГИЙГ УХААРАХ ЦАГ АЙСУЙ..........
ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ НАРЫГ МУУЛВАЛ НҮГЭЛ БОЛОХ УУ?
Маш сайхан сургамжтай, бодитой, Монголын хөрсөнд буусан ярилцлага болсон байна. Таньд болон бүх Монголчууддаа сайн сайхныг хүсье.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Хүн болгоныг л элдвээр хараана, өөрсдөө мэдэхгүй мунхагийн харанхуй унаж тарчилаад л, мэдсэн хүниг элдвээр хэлэх юм. Хүн ахтай, дээл захтай байвал бүгдээрээ эв найртай сайхан баймаар. Хамбатан танд сайн сайхныг хүсье.
Энэ яасан долигнуур хулгайч вэ. Шашныхан лам нар ядарсан ард олондоо юугаарч туслахгүй байгаа нь бодит үнэн. Тэд баяжиж ард түмэн үгүйрэн хоосорч байна. Эд ажил хийдэггүй байж орлого нь хаанаас бүрдэж сүж дугана барьж баяжиж байна вэ? Татварч төлдөггүй паразитууд болон төлөвшиж байна. Ядарсан ганц ч хүнд буяны өглөг өгсөн гэх лам нарыг гаргаад ир. Тийм жишээ байдаггүй юм. Монголд лам, сүм хийдийн зохистой харьцаа алдагдсан.
Hohi n l gej helne dee gene uu hahahaha aldag gar shuu
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Хэ Хэ.Том жийпээр жирийн ардуудыг дайрчих шахан явдаг согтуу тарган лам нар л сургааль хайрлах нь дутаж гэнэ.
Ха ха гоё хэлсэн
УБТЗ ном уншуулаад гэнээ.Ялзарсан юм
УБТЗ хэдэн саяар ном уншуулав? Ламын хармаанд хэдийг хийв? АН ном уншуулаагүй юм уу? Яагаад сөнөчихвөө?
Hamba lamaa tand hairtai shuu! Ta namaig ashiglaach ee!!!
Унэншд...лам нар монголд яг л улс торлуу зутгээд байгаа хувалз нараас ямарч ялгаагуй энгийн ард тумнийг мунхруулан молжих гэсэн паразитууд
Өөрөа гандагын ,,дарга,, биз дэ. Гөлисөн махан толгой далай багшийг монголд оруулахгүй гсэн шийдвэр гарч байхад ямарч үйлдэл байхгүй, ядаж мэдэгдэл хийдэг бгаадаа. Новш хамаг лам нарыг нь хядсан MAH-ыг бурхан шашинд ээлтэй нам гэж өргөмжлөл өгч бсан балайр балин хамарт.
Зөв бичиж сур! Дараа нь юм бичих гэж оролд!
эрхэм та өөрийгөө хичээ олж долоож чадаагүй юм уу энэ ламыг доромжлох хэрэг чамд байна уу чиөөрөө малаас дор амьтан юм зөв бичиж сур алдсан алдаагаа өөрөө ол
АН -ынхан дандаа л улс төр ,улс төр тэр улс төрийгөө өөрөө ойлгохгүй байна ер нь намын байгууллагын нэг гол ажил нь хүнийг төлөвшүүлэх , мэдлэг боловсорол олгохыг зорилго болгодог атал ан-ынхан энэ талаар нооль нам юм байна доош энэ намыг тараавал таарна ард түмэн бүү энэ намд итгэ адни луйварчид
chii muu hulgaich
CHI MUU PIZDA TSOIJAMTSBOOROO DARGIIN TUSHAALIIN DONTOI BIZ DEE
энэ хүнээс "80 настай Далай ламыг яагаад -40 градусын хүйтэнд яаран сандран Монголд урьж авчирсан бэ?" гээд асуучих сэтгүүлч алга уу?
энэ чойжамцын ярьсныг үзвэл дор хаяж 20жилээр хоцрогджээ
mongol nam lam khoyorgvi baikhdaa delkhiin taliig ezegnej baisan bol nam lam khoyortoi bolsnoosoo khoish deevriin chineekhen nutagtai bolson shvv
Хамба гуай эхлээд өөрөө ажлаа өг. Хамгийн хайхрамжгүй газар бол Төв гандан. Залуу лам гэж харьцааны соёлгүй, бүтэхгүй ээ.
Чойжамц бол төрийг эзэлсэн балмад шашины хүмүүсийн нэг төмөр замын албаыг сайжруулах гэж ном уншуулсан гэнэ худалаа эсэргээр нь хараасан нөгөө далай лам нь энэийг шөнө утуулахгүй байгаа энэ хүний яриад байгаа буддизм монгол төрийг төвдөөс хөөгдсөн далай ламын тэргүүлдэг сахиус савдагын шашины төр болгох гээд их ч хор найруулаа тэглээ гээд монголын төрд тийм үйлийн үр байхгүй юм энэ хүрээ хийдүүд удахгүй татан буугдана монголыг эзэлсэн төвдийн сахиусны шашин монгол төрийг чөлөөлөж өгнө .
Ганц нэг сайн өөрчлөлт энэ ламын бодлогоор бус шашины хор найруулагчидыг дарсанаар гарч байгаа өөрчлөлт энэ лам удахгүй шоронд орох байх шүү
Мүүнийг тайлбарласаныг бодохоор сонин санагдаад бдгийн
ЧИ ТЭГЭЭД ЛАМ НАРЫН ДАРГА ХЭДЭН ЖИЛ ХИЙЖ ЭНХБАЯРААСАА ТВ-9ТЕЛЕВИЗИЙН ТОНОГ ТЕХЕЕРЕМЖИЙГ ХУЛЭЭЖ АВЧИХААД ЭЛБЭГЭЭД БОЛОХООР БИ МЭДКУЙ ГЭЭД МУУ ЭНХБАЯРЫГАА ЧИ ЗОЛИГТ ГАРГАА БИЗ ДЭЭ УУ БУРХАН ШАШНЫ НЭР ХУНД ГУТААСАН ХАР ТЭЭВРИЙН ЖОЛООЧ ЧИ!!!
тв тоног алга тосоод буцаагаад авчихсан юмуу? ажиллуулж чадахгүй шдээ.
Gemgui sain hun shuu Choi hamba. Gem ni uuriin tolgoigui Dalai lamd naidaad yawaad bga getel tusgaar ulsiin shashinii terguunii huvid davuu taltai yum bodmoor
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Чойжамц уг нь "Бид өөрийн уламжлалтай" л гээд байдым даа. Элгээ бариулаад байвал тархиа базуулна. Хэлсэн үгэндээ эзэн байх. Гүйж очиж намайг ашиглаач гэж байж хий судлаа базуулж эдлүүлэх гэж байгаан. Сайййййн бод.
buruu youm hiichihlee geed ene lam deer ochij hamag youmaa argaluuldag baihaa hoorhiis. argalj baigaa argaluulj baigaa hoer taarch. odoo ogtsormoor youmdaa . meddegch youm uu igiuch
hunii yumiig argalna gej baihgui. UILIN UR-iig hen ch argalj chadahgui. Ur tarisan bol edlene.
tsagaan sarin arga zaslaa hiilgetsgee geh ni u? yu geh yum bol? bisnessee urglejluuleh bh da. Nuglin nuurig gurilaar huurdag balinchdaa.
Zun balinchdiin temtseend hen yalj hamgiin lag balinchaar todorson be? Balingaaraa alaltsana geed baisan. Hiidusalsudlaa tsugluulj bazaj bazalj tuvduud shig haraaltsana gesen ug u? Milarepagiin hamaatnuud yum bol ter tuvd ruugee zailaarai.
XUTSDAG MUU GOLOG CHOIJAMTS CHI BITGII Mөөр мэдэв үү TAHAI PIZDA LAMANTSARUUD BIZ XUTS MEDEB UU CHI TER BAYARTSOGTOD BOGSOO SHAALGADAG BYAMBAJAVIIGAA SHAA CHI ESYS ETSGEE SHUTDEG XUMUUS ONOODOR DELXIIN MONGONII EZEN BOLTSGOOGOOD SAIXAN AMIDARCH BNA LAM YANXANUUD XUBALZUUD ARD TUMNII TSUS SOROXOO BOLI
ЧИ Ч ДАРГА БАЙХ ДУРТАЙ, ХЭДЭН АРВАН ЖИЛ ХАМБА НЭРЭЭР МӨНГӨ ШААЖ БАЙГАА БИЛЭЭ
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод REGISTER NOW дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
ГОМО МӨНХӨӨ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ шүү эрэгтэй хүүхэд чангаадаг баатар эр шүү
Төмөр замчин байсан аав минь энэ ЯРИЛЦЛАГЫГ надаар уншуулаад нүдэнд нь нулимс хурж, сэтгэл нь маш эмзэглэв. Төмөр зам гэдэг их айлыг өндөр хариуцлага, чанга сахилга бат, мэргэжлийн ур чадвар, ажилтны чин сэтгэл, удирдлагын зөв арга барилаар авч явна уу гэхээс бурханы сургаалиар авч явна гэж юу байхав дээ гэлээ. Аав маань үнэхээр оновчтой хэллээ дээ гэж би бодлоо. Социализм нөгөө талаар шинжлэх ухааныг бас нарийн мэргэжлийн давуу талыг илүүтэй шүтдэг байжээ гэлээ.