2016 оны 7,8 – р саруудад дээгүүрээ хөл хөдөлгөөн ихтэй, сонгууль, АСЕМ, Улсын наадам, уул уусны тахилга гээд зав зай муутайхан өнгөрлөө. Тэгвэл доогуураа хөл толгойгоо олохгүй бужигнаантай, хэрүүл шуугиан ихтэй өнгөрч байна. Үүний нэг тод бөгөөд халуун цэг нь хуучин нэрээр УБЕГ дээр гадаад паспорт захиалах, авах гэсэн хэдэн арван мянган иргэдийн уур уцаар, бухимдал, цөхрөнгөө барсан байдал үргэлжилж байна.
Урьд хожид ийм нөхцөл байдал хэзээ ч гарч байсангүй. Бүх зүйл хэвийн, иргэд зорчидгоороо зорчиж, аль ч улсын хил гааль дээрээс Монгол улсын паспортоор нэвтрэхэд огт саадгүй явж ирсэн атал яагаад бид дотооддоо ийнхүү хэдэн сараар захиалсан паспортоо авч чадахгүй байдалд хүрэв? Үүний буруутай эзэд хэн байна вэ? Юунаас болоод ийм байдалд хүрэв? гэсэн олон асуулт ар араасаа хариулт нэхсээр энэ байдал даамжраад байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “ОХУ руу визгүй зорчиж эхэлсэнээс хойш маш олон хүн гадаад паспорт авсанаас болсон” гэх тайлбарыг удаа дараа бичиж, нийтэлж тайлбарлан хугацаа аргацааж олон нийтийг төөрөгдүүлэх гэж үзээд эцэстээ үнэнд гүйцэгдэж , өөрсдөө ямархуу үйл хийж яваагаа ард түмэнд харуулж байна.
Гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулан энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг тусгасан байсныг хэсэг нөхөд овжиноор ашиглаж Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн хувьцаат компанид 620 сая төгрөгийг нь далдуур 2018 оноос нааш гаргаж өгч чадахгүй гэсэн “чип”-тэй паспорт хэвлүүлнэ гэж гэрээ хийгээд урьдчилаад шилжүүлчихсэн байгаа юм байна.
Энэ мөнгөөр нь өнөөдөр дэлхийд нэр төртэй ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340,000 паспорт хэвлүүлээд аваад ирчихсэн, ямар ч хүлээлт, чирэгдэлгүй олгоод байж байх байлаа.
ХБНГУ-д 2 евро 29 центээс 2 евро 45 цэнтийн хооронд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл тээвэр, даатгал, хэвлэлт багтсан үнээр сүүлийн 14 орчим жилийн хугацаанд захиалан ирүүлээд байсан байхад паспортын бэлдэц тутмыг нь 10 евро 15 центийн үнээр Унгарт хийлгэнэ гэж ийнхүү урьдчилан шилжүүлж, зориулалтын хөрөнгийг нь зүй бусаар зувчуулан зарцуулж, ард иргэдийг хохироох эх үүсвэрийг хийсэн болох нь одоо тодорхой харагдаж байна. “Чип”-тэй паспортыг нэвтрүүлэхийн тулд холбогдох эрх бүхий агентлаг дээр иргэдээс “биометрик” мэдээлэл авах, хадгадах, “чип” дэхь мэдээллийг нээх, хаах төв, чиптэй паспортод нэмэлт хэвлэлт, бүртгэлжүүлэлт хийж мэдээлэл оруулж байх үйлдвэр, хил гааль дээр суурилагдах хяналтын тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн асуудлууд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гээд маш олон асуудал, түүнтэй холбогдох төсөв, төлөвлөгөө, хөрөнгө мөнгийг нэг мөр шийдэж байж хийх ёстой ажил атал хамгийн сүүлд хийгдэх ёстой ажлаас нь шүүрч аваад ийнхүү төсвийн мөнгийг гадагш шилжүүлсэнээс болоод зориулалтын ажил гацсан нь тодорхой болж байна. Энэ ажил нь зүгээр “Чип” бүхий паспортын бэлдэц хэвлүүлээд бүтчих ажил биш юм. 2011 онд манай улс Дипломат болон албан паспортуудаа “чил”-тэй болгоход ямар их ажил хийгддэгийг баримтаар тов тодорхой байсаар байгаа болно.
Улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулан, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил, амьдралыг ийм олон сараар чирэгдүүлж хохироож байгаагийн хохирлыг хэн хариуцах ёстой вэ? гэх асуудал аяндаа гарч ирж байна
Иргэд, албан байгууллага паспортынхоо мөнгийг төлөөд авдаг учир төсөвт ямар ч алдагдалгүй. Гэтэл төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагууд, төсвөөс цалинжин ажиллаж байгаа албан тушаалтнууд яаж ажиллаж байна вэ?
ХЗДХЯ-ны Сайдын харьяа агентлаг дээр очсон мэдээнд далайн чанадын нэг оронд 160.000ш паспортын бэлдэц хэвлэгдэж байгаа гэсэн бол өөр бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ХБНГУ-аас 4500ш паспортын бэлдэц ирсэн гэсэн байна. Одоо дахиад 10.000 орчим ирнэ гэх маягийн мэдээ мэдээлж байх юм. Гэтэл байдаг мөнгийг нь 2018 оноос нааш паспортын бэлдэц нийлүүлж чадахгүй гээд байгаа Унгарын компанид урьдчилаад шилжүүлчихсэн болоод тэр юм уу 8 сарын 30-31ний өдрүүдэд нөгөө л бахь байдгаараа паспортын бэлдэц ирхээр гээд сууж байх юм.
Энэ асуудлыг цэгцлэх Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Сайд нарын тушаалаар ажлын хэсэг гарсан гэж мэдээлсэн. Үнэн бол яаралтай шалгаж, ард түмэндээ тодорхой мэдээлэлэх хэрэгтэй байна.
Б.Ханд
Сэтгэгдэл0
bi gadaad paspart zahialahaar 8 sariin 9 nd ochson 22 nii dugaar avlaa 22 nd materialaa ogson 5nd av gesen neg talaar ovooroldohgui zugeer yum shig mortloo 1 sar huleegeed suuna gedeg bol odoogiin ene hurdatstai niigemd taarahgui bna 5 ndaa garahgui bol bas l asuudal...
UUL NI 8SARD VISAND OROH BSAN ODOO 9SARIIN 22-ND PASSPORTOO AVAARAI GESEN 2 SAR HULEELEE!!! ODOO VISANII MUNGU SURGALTIIN URDCHILGAA TULBUR ULSAAS TULUHGUIL BH... DAMPUU ULS PSDA!!!!
6-сарын 23нд гадаад паспорт гаргуулхаар материалаа өгсөн одоог хүртэл байдгүй энэ арай хэтэрч байнаа хариуцаж байгаа малуудыг шалгаад арга хэмжээ аваачээ төр засаг гэж байна
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhoo min chi mongolin interneteer od bolj duuslaa
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhoo min chi mongolin interneteer od bolj duuslaa
Гадаадын элчинд виза хvcэхэд ихэнх нь онгоцны билетээ захиал гэдэг. Билетээ худалдаж авсан байхад виза гардаггvйгээс болж билетээрээ шатдагыг болиулмаар бна