Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл2
Монгол бол бүрэн дампуурсан орон. Монгол улсад аливаа албан тушаалтныг томилоход тодорхой салбарын шинжлэх ухааны мэдлэг, чадвар, туршлага, мэргэжил, мэргэшил гэсэн шалгуурууд огт хамаагүй бөгөөд гагцхүү аль намыг дагасан, ямар даргын цүнхийг барьсан, намд хэдэн төгрөгийн авилгал өгсөн, ямар даргын хүн вэ? гэдэг шалгууруудыг хатуу баримтладаг. Ийм шалгууруудыг давахгүй бол ямарч албан тушаал хэзээ ч томилогдохгүй. Ийм дэлхийд байхгүй шалгуурууд Монгол улсад 1990 онд бий болсон л доо. Бид ийм гажиг нийгмийг сүүлийн 30 жилд байгуулжээ. Жишээлбэл, малын эмч мэргэжилтэй Туваан уул уурхайн сайд хийнэ. Сэтгүүлч мэргэжилтэй Сарангэрэл элчин сайд хийнэ. Ийм хачирхалтай жагсаалт цааш үргэлжлүүлээд бичээд байвал дуусахгүй нээ. Болъё. Түй.
Тэр битгий хэл дэнжийн мянгын зах дээр аяганд бөмбөг нууж тоглуулдаг нөхөр засагт орчихсон зүгээр л мөрийтэй тоглоом шиг хамаа замбараагүй мөнгөөр наадаж байна. Ийм байхад улс хүчирхэгжихгүй.