sonin.mn

Монголчуудын өдөр тутмын амжиргаанд шууд нөлөөлдөг гурил, махны үнийг төрөөс тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн байдаг. Тиймээс УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар имортын гурилын татварын асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд үндэсний үйлдвэрийн тоо сүүлийн 6 жилд 37-оос 11 болтлоо буурсан нь гурилын үнийг тогтоох монопол үүсгэсэн. Үгсэн хуйвалдах замаар үнийг нэмдэг байдлыг задлах цаг нь болсон, тэгэхгүй бол 2021 оноос хойш гурилын үнэ 78% нэмэгдэж, иргэдийн нуруунд ачаа болж байгааг судалгааны дүн харуулж байгаа. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд чухалчилна гэсэн хатуу байр суурь илэрхийллээ. 


Харин УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Ямар үнээр ч хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой, хэрэглэгч хамаагүй гэж яриад байна. Одоо бид импортын татвараа нэмэхээр иргэдийн нуруун дээр ачаа нь ирнэ. Та Монгол Улсын сайд хүн, монопол гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. ХХААХҮЯ төвийн бүсийн бодлогын яам шиг битгий ажилла” хэмээн шүүмжилсэн. 


Өмнөх парламентын үед УИХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гурилын үйлдвэрүүдэд улсаас санхүүжилтын дэмжлэг үзүүлсэн ч хэдхэн хүний халаасанд орж, үр дүнгүй зарцуулагдсан байдаг нь ч ийм шийдвэрт хүргэсэн бололтой.


Д.Дандархүү