
Геологи эрдэс судлалын ухааны доктор Ч.Хурц “Монгол орны геологийн сансрын тандан судалгаа” профессор Ж.Ган-Очирын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэж зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал дээр, 2012 он.
Далаад оны сүүлчээр Дэлхийн геологи, ашигт малтмалын шинжлэх ухаанд сансрын зайнаас тандан судлах буюу сансрын зураг мэдээллийг геологийн судалгаанд амжилттай хэрэглэж, ялангуяа улс гүрэн, уул нуруу дамнасан том талбайн тектоникийн дүүрэгчлэл, хагарал, ан цавын бүс, цагираг бүтцийг цоо шинээр илрүүлж, нэг үгээр хэлбэл, томоохон нутгийн ландшафт, структурын судалгаанд “Хувсгал” гарч байсан цаг. Энэ цаг үеэс “Сансрын зайнаас тандах геологийн судалгаа буюу “Сансрын геологи судлал” гэсэн цоо шинэ үг хэллэг, судалгааны шинэ чиглэл гарч ирсэн.
Монгол орны зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд, тухайлбал, Арц Богдын нуруу, Мушгай худгийн структурын зангилаа нутгийн сансрын мэдээлэл, геологи-структурын тайлал хийсэн зураг анх удаа хэвлэгдэж гарсан (И.К.Волчанская, Анализ космических снимков при тектоно-магматических и металлогенических исследованиях, 1979). Бид энэ судалгааны явц, үр дүнг ихээхэн сонирхож, олдсон ном зохиолыг амтархан унших төдий.
Энэ үед “Сайд дуудаж” байна гэсэн хэл ирж, Геологи Уул уурхайн сайд Ч.Хурц гуайтай уулзахаар яаран иртэл “Улаанбаатар орчим нутгийн Горхи, Тэрэлж, Жанчивлан, Бага нуур бүхэлдээ багтсан Ландсат дагуулын зураг үзүүлж, энэ “Сансрын зураг” геологийн тайлал хийж, “Юу хийж чаддаг аа үзүүл!” гэж билээ.
Бид, Ж.Ган-Очир миний бие 1969 онд Москвагийн Их Сургуулийн профессор М.Н.Петрусеевич гуайн лекц, дадлагын хичээлээр “Агаарын зурагт геологийн тайлал” хийх чиглэлээр мэрэгшиж, Монгол улсын Их сургуульд анхудаа “Агаарын зургийн геологийн тайлал” хичээл зааж байсан цаг.
Улаанбаатарын орчим нутгийн сансрын зурагт геологи-структурын сэдэвчилсэн тайлал хийж Жанчивлангийн хүдрийн дүүрэг, сүүлд Хэрлэнгийн дунд урсгалын Цэнхэр, Мөрөн голын сав газар, Хэрлэнгийн өмнөд хайлуур жоншны хүдрийн дүүрэг, Бор-Өндөр, Галшар, цаашлаад Егузэр Эрдэнэ цагаан, Хөвсгөлийн фосфоритын сав газрын геологи -структурын сэдэвчилсэн зураг боловсруулж, Хайгуулчин, Нэрэмжит хурлын илтгэлүүд, илтгэлийн хураангуй, сүүлдээ “Советская геология” (Ч.Хурц, Ж.Ган-Очир, Некоторые общие закономерности размещения месторождений полезных ископаемых Монголии, Советская геология, 1980, №6, с.47-51) зэрэг Дэлхийн хэмжээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл бичиж туурвисан.
Бидний судалгаанд Ч.Хурц, Ж. Ган-Очироос гадна Ш.Баасандорж, Г.Бадарч (Хэрлэнгийн дунд ургал Цэнхэр, Мөрен голын сав нутгаар), Ө.Жамъяндорж (Монголын Баруун нутгаар), Ж.Банзрагч, Л.Гомбосүрэн, С.Ойдов (Хэрлэнгийн өмнөд хүдрийн дүүрэг) болоод А.А.Храпов, Ф.Я.Корытов, В.Д.Скарятин, В.А.Наумов, Ю.А.Чернов нар оролцож, 10 гаруй бүтээл хэвлүүлсэн байдаг.
Энэ цаг үеийг Монголын геологи, ашигт малтмалын судалгаанд сансрын зураг мэдээллийг бүтээлчээр хэрэглэж эхэлсэн үе буюу “Монголд сансрын геологи судлалын эхлэл” тавигдсан гэж ойлгодог. Энэ сайхан эхлэлийг анхлан тавьсан буянтай хүн бол яах аргагүй Эрдэмтэн геологич Хурц гуай мөн гэж зүй хэлээр хэлнэ.
Танд Бүх геологичдынхоо өмнөөс баярлаж явдгаа хүндэтгэлтэйгээр илэрхийлэхийн хамт, урт удаан насалж, улам ихийг бүтээх Монголын геологи судлалд Дорнодын Их тал нутаг лугаа адил арвин бүтээл, халамж үзүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.
Харьцуулалт, дүгнэлт:
Хагарал, тасрал эвдрэлийн зүүн хойш суналтайгаас гадна баруун хойш чиглэлтэй "Хөндлөн” тогтоцтой нь цоо шинээр тогтоогдсон. Өргөрөг, уртрагын чиглэлтэй ан цавын бүсийг анх удаа тодорхойлж, цагираг, нум хэлбэрийн бүтэцтэй орон зай, гарал үүслийн холбоотой, хүдэр дагуулах, агуулах үүрэггэй болохыг Жанчивлан, Хэрлэнгийн өмнөд хүдрийн дүүргийн хэмжээнд шинээр тогтоосон.
Цагираг, нум хэлбэрийн бүтэц 15 км, 70 км хүрэх голчтой ба цагираг-хигээс структуртэй нийлмэл тогтолцоо үүсгэнэ. Цагираг-хигээс структурын огтлолцолд хүдэржил үүсэх боломжтой.
Хэрлэнгийн өмнөд хагарлын томоохон бүс шинээр тогтоож, хайлуур жоншны Бор-Өндөр -Айраг, Галшарын хүдрийн дүүрэг гарал үүсэл, орон зайн холбоотой байрлах ба хүдрийн дүүрэг 50-60 км, тодорхой, томоохон орд 15-20 км ижил зайд байрлаж байгаа зүй тогтлыг илрүүлсэн.
Жанчивлан, Хэрлэнгийн өмнөд хүдрийн дүүрэг, Цэнхэр, Мөрөн голын сав нутаг, Хэрлэнгийн гүний хагарлын бүс, түүний нөлөөллийн тасрал эвдрэлүүд геологийн эрт үед үүсэж, олон удаа идэвхижиж, сэргэсэн, ховор металл дагуулсан магмын үйл ажиллагаа, цагаан тугалга, волфрам, хайлуур жоншны орд, хүдрийн дүүрэг үүсэж байрлах геологи, структурын шалгуур болох тухй зэрэг шинэлэгдүгнэлтхийж, сансрын зураг, мэдээллийг геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн судалгаанд бүтээлчээр хэрэглэх нь судалгаа шинжилгээний төдийгүй, ахуйн өндөр ач холбогдолтой болохыг батлан харуулсан.
Энэ нь Монголын сансрын геологи судлалын амжилттай эхлэл байлаа. Энэ сайхан эхлэлийг нээж, “Тулгийн чулуу” өрж тавьсан Эрдэмтэн геологич Хурц гуайдаа дахин баярлалаа.
“Сансрын геологи судлал” Монгол орны геологийн “структурын” зураглал, “Хүдрийн талбай, ордын” структурыг судалж, Олон улсын жишгийн хэмжээнд, бүх нутаг даяар амжилттай хөгжиж байна.
Монгол Улсын зөвлөх инженер, профессор Ж.Ган-Очир
Сэтгэгдэл(12)
Zarim neg hunii ner alga bn
Хурц шиг муйхар, онгироо хүн цөөхөн дөө. Одоо бол бүр хоцрогдоод хөгжлийн гох дэгээ болж байна. Ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, насан туршдаа дарга сайд хийсэн байж нэг ч ажлын байр бий болгож үзээгүй хүн дээ. Оюу Толгой, Таван Толгойг үзэн ядах мөртлөө Сүхбаатар аймагт өөрөө алт ухна. Тэгчээд татвараа төлөхгүй, байгаль орчин сүйтгэнэ. Адгийн хог шаар шүү дээ
Oyutolgoig neechihgui yaasan ym be manaid erdemted baidag gehed itegdegui hudlaa garuud
Sonin hebleld niitlel medee bichne gedeg ch ah huugiin chadahgui ajil bololtoi. Hen uy hiisen geh geed bur budliantuulaad baih shig. Demii um demii sh dee.
Монголын геологичид Оюутолгойн ордыг аль эрт 1970-1980 -аад онд мэддэг байсан. Урьдчилсан таамаг нөөц нь Эрдэнэтээс 3 дахин их нөөцтэй, ашиглалт явуулахад усны асуудал шийдэхэд хүндрэлтэй учраас хадгалалтанд тавьсан байгаа гэдэг байлаа. Хурц багшдаа амжилт хүсье, таныг үе үеийн олон шавь нар чинь , олон геологичид хүндэлж явдаг шүү.
Яаг онохыг онол гэнэ.
Яаг онохыг онол гэнэ.
Монголын геологичид Оюутолгойн ордыг аль эрт 1970-1980 -аад онд мэддэг байсан. Урьдчилсан таамаг нөөц нь Эрдэнэтээс 3 дахин их нөөцтэй, ашиглалт явуулахад усны асуудал шийдэхэд хүндрэлтэй учраас хадгалалтанд тавьсан байгаа гэдэг байлаа. Хурц багшдаа амжилт хүсье, таныг үе үеийн олон шавь нар чинь , олон геологичид хүндэлж явдаг шүү.
UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDAGGUI TAAJ TOGTOODOG
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.