sonin.mn

Энэ жил Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөрөөс Ардын Хувьсгалын 92 жилийн ой гэдэг тодотголыг авч хаясан билээ.
Хэдийгээр Улсын Баяр Наадмын тухай хууль өөрчлөгдөөгүй байгаа боловч Ерөнхийлөгчийн Тамгын Газар,Төрийн ёслолын алба зүгээс энэ шийдвэрийг гаргасан тухай эх сурвалжууд өгүүлдэг.


Гэтэл ардын Хувьсгалын ойг наадмын хөтөлбөрөөс хассан анхны жил Ардын Хувьсгалын өлгий нутгаас түрүү бөх тодорсон нь олны дунд шуугиан дэгдээж байна.
Магад энэ бүхэн жирийн тохиолдол байж болох авч зарим улс төрч, албан хаагчдад нэгийг бодуулж, хоёрын тунгаахад хүргэсэн буй за.
Олныг нуршин түрүү бөхийн давах агшинг толилуулж байна.

М.Гал