АН-ын дарга Л.Гантөмөрийн тушаалаар байгуулагдсан ногоон автобусны хэргийг шалгах ажлын хэсгийн Дарга Ц.Уянга, ажлын хэсгийн гишүүн Д.Монголхүү, Л.Ганхөлөг, Б.Батзаяа нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ц.Уянга: "Ногоон автобусны дуулиан дуусаагүй байхад МАН-аас томилогдож ирсэн хотын дарга Х.Нямбаатар ахиад парк шинэчлэлтийн асуудлыг танилцуулж эхэллээ. Иргэдийн мэдэхийг хүссэн асуудалд ямар ч хариулт байхгүй хэр нь дахин нэн яаралтай журмаар автобус авах ажлыг явуулж эхэлж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байх вий гэдэг хардлага дагуулж байна. Тийм учраас АН-ын зүгээс эхний асуудлаа тодорхой болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлага тавьж, ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, шаардлагатай мэдээллүүдийг эрх баригчдаас, тэр дундаа өнөөдрийн хотын дарга Х.Нямбаатараас нэхэх болно. Д.Сумъяабазар ногоон автобусыг нууцад оруулж, залилан маягаар иргэдийг луйвардаж гэрээ байгуулсан нь мэдэгдсэн учраас Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрыг албан тушаалаас нь огцруулаад л уг асуудлыг замхруулах тийш нь явуулчихлаа.
100 сая доллартай тэнцэх гүйлгээг Засгийн газрын тэргүүн нь мэдэхгүйгээр, Монгол банк анзаарахгүй батлаад шилжүүлдэг асуудал байхгүй ээ. Үүний цаана МАН-ын бүтэн бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь харагдаад байна.
Өнгөрсөн хугацаанд 600 автобусны асуудлыг Засгийн газраар батлуулаад явж байхад Х.Нямбаатар хараагүй, анзаараагүй явж байгаад одоо сэрж байгаа мэтээр жүжиглэж болохгүй. Өмнөх алдагдсан 318 тэрбум төгрөгийн асуудлаа шийдээгүй байж шинээр автобус авах мөнгөний эх үүсвэрээ хаанаас гаргаж, батлуулах гэж байгаа юм бэ? Хамгийн инээдтэй нь Ж.Сүхбаатарыг түдгэлзүүлээд шалгаж байгаа асуудал огт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлээд ард түмэнд ил тод болгохгүй бол Ерөнхий сайдтай харицлага тооцох асуудлыг ярина. Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт 600 автобусны гэрээг ил болгох, эхний 100 автобусны төлбөрийн даалгавар буюу мөнгө шилжүүлсэн баримтыг ил болгох, автобус гаалиар орж ирсэн бүрдүүлэлтийг ил болгох гэсэн 3 шаардлага хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол талбай дээр жагсаал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариуцлага нэхэх болно." гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл0
зайлаа лалрын гичийнүүд эд муусайн хүний адгууд дутаж гэнэ
Бүрэн дэмжиж б. Өмнөх хэргиыг замхруулдаг Оюук нарын сурцтай гаршчихсан ядруу тeхнолог бгаа шүү. Eр нь эд нар эхлээд шүгэл үлээдэг, эргээд буцаж бухаж хамгаалдаг, зуусан хамтрагч- өрсөлдөгчөө нухдаг аргатай
Дан Хао сайдын суудлыг намынхаа баян тарган олигархиудад худалддаг байсан бол одоо намынхаа хулгайч нарын хэргийг авлига авч замхруулдаг ажилтай болсон..
ЭДНИЙГ ДЭМЖИXГҮЙ БОЛ НЭГ ӨДӨР ДҮРС ГЭЭД 2 НӨXӨР БӨXӨЛЗӨЖ ТОНГОЙГООД ЯМАР Ч ЯЛГҮЙ ЭНЭ XЭРГИЙГ XАМГААЛААД ЗАМXРУУЛСАН НЬ ҮНЭН !!!!!!! ОДОО ТЭР БӨXӨЛЗСӨН ЗАЛЬТНУУДЫГ XӨӨН БАРИВЧЛАX БОЛСОН !!!!
ОГЦРОX БОЛ ШИЙТГЭЛ БИШ ШАГНАЛ БОЛСОН !!!!
XЭЛЭX ГАРГАЖ ИРЭX МООДНООС АЛЬ ЭРТ ГАРААД ПОПРОX ТӨРӨЛДӨӨ ОРСОН. АРД ТҮМЭН XЭРСҮҮ БОЛСОН. ЯМАР ЯЛ ӨГӨXИЙГ XАРАА ТАВИН АЖИГЛАЖ БАЙНА.
Нээрээ яагаад таг болчихсон бэ, бүр мартчихсан байшдээ?
Л.Оюун-Эрвэнэ өөрөө нэн цавчааны толгойлогч шүү
Санаа нь зөв боловч ярьж байгаа хүмүүс нь нөгөө Америк өвгөний авгай гэх монголчуудыг талцуулан хуваах барууны хүсэлийг хэрэгжүүлэгч элий балай Уянга , нөгөө үймээн самуун өдөөгч Монголхүү гэхээр л худлаа болж байгаа юмдаа эд нар мөнгөөр л орилолддог этгээдүүд шүү дээ өөр хүн гарч ирээд ярьвал үнэмшилтэй байх байв
Найзаа чи гарч хэлж загнаач . Чадахгүй л дээ Худлаа бүлт шаахаас энд
Нээрээ яагаад таг болчихсон бэ, бүр мартчихсан байшдээ?
Луйварчид, хулгайчид, албан тушаалын хэнээтнүүд Л.Оюун-Эрдэнийг зайлуулахын тулд элдэв арга, заль боддог бололтой. Л.Оюун-Эрдэнэд шударга ард иргэдийн дэмжлэг хангалттай байна. Тэнэгүүд хичнээн оролдоод хэрэггүй.
Сайхан долоох юмаа
Автобус паркийг шинэчлэхгүй бол иргэд хүүхдүүд осгох байх, Нэг газраа шалгаж нөгөө газраа автобусаа солих ёстой!!!
Битгий мэдрэлтээ.