Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ оны 1 дүгээр сарын байдлаар ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байгаа аж.
Он гарснаас хойш Онцгой байдлын ерөнхий газарт "Гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн" гэх 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын орчим тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Даваа - 02 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
ирэх жил соронзны туйл монгол руу хазайсаар цаашид иркутск улаан үд шиг хасах тавин градус хүрч гучин оноос өмнө якутскийн 65градуст хүрч чиптэй машинууд ажлахгүй шууд хөлдөнө маниултай машин дээд болно