Иргэн О.Гончигсүрэнд хийгээгүй хэргээр ял өгөх гэж байгаа тухай эхнэр нь мэдээлэл хийлээ.
Түүний хэлж буйгаар 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Мандал төвийн гадаа иргэн С.Энхтайваны биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас О.Гончигсүрэнд хэрэг бүртгэл нээсэн байна. Улмаар 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба түүнд бүлэглэн танхайрсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр 1-5 жилийн хорих ял төлөвлөжээ.
Энэ тухай эхнэр нь: "С.Энхтайван гэх залууг үнэхээр алгадаад, хамраас нь цус гаргачихсан бол ялыг нь өг. Манай таван давхар объектны гаднахыг харуулсан 1 цаг 30 минутын бичлэгийг хуулж авсан. Гэтэл хэргийн материалд энэхүү нотлох баримт байхгүй. Бид өмгөөлөгчтэйгөө нийлээд гурван удаа гомдол гаргасан ч хүлээж аваагүй” гэв.
Н.Отгончимэг
Даваа - 02 сарын 02,
2026
Сэтгэгдэл2
Хууль шүүх нь ямар билээ. Цаазын ялыг алга болгосон Эби гийн зөв байсан
500 саятай бол бүр сайн зодохгүй юу