sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 100 хувийн саналаар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар ажиллаж буй Х.Нямбаатарыг томилох улстөрийн шийдвэр гаргасан билээ.
Энэ тухай Х.Нямбаатар:  “Ерөнхий сайдаас маш олон үүрэг даалгавар авсан. Хүн солигдлоо гээд төрийн ажил зогсохгүй. Нийслэлийн тухайд маш олон асуудалтай их айл. Нийслэл хотод авах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн Газрын тогтоол гарсан. Хотын даргын хувьд давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй” хэмээн онцолсон.
 
Тэгвэл яг хэзээ, ямар процедурын дараа Х.Нямбаатар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхлэх вэ?  
 
 
ТНИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж, Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилох шийдвэрийг хэлэлцэн, дэмжсэн. Тэгэхээр одоо процессийн хувьд Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, үүнийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэн, улмаар Хууль Зүй, Дотоод Хэргийн шинэ Сайдад албаа шилжүүлж өгөх ажлыг хийнэ. 
Түүний дараа НИТХ хуралдаж, нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг шийднэ. Үүний дараа Ерөнхий сайд батламжилснаар Нийслэлийн Засаг даргын үүргийг албан ёсоор гүйцэтгэх учиртай ажээ.
 
О.Чулуу