sonin.mn
ЖИДДА. /SPA/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд тус хаант улсад албан ёсны айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай хэлэлцээ хийжээ.
 
Ерөнхийлөгч болон угсаа залгамжлах хунтайж нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэж, "харилцан сонирхсон хэд хэдэн асуудлаар санал солилцлоо" гэж “SPA” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна. Н.Мадуро болон Мухаммед бен Сальман нарын яриа хэлэлцээнд хоёр орны Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд нар байлцжээ.
 
Венесуэлийн төрийн телевизийн "Venezolana de Televisiуn" сувгийн мэдээлснээр, энэхүү уулзалтын үеэр эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй, соёл, харилцаа холбоо, мэдээллийн салбарт хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцжээ.
 
 
Венесуэлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хоёр орны Засгийн газар хоорондын дээд түвшний комиссын хуралд оролцож буй албаны хүмүүс багтсныг тус суваг онцолсон байна.
 
 
Н.Мадуро Саудын Арабын Хаант Улсад даваа гарагт хүрэлцэн иржээ. Үүнээс өмнө тэрбээр Анкарад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцсон байна.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг